“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани‘ гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Ханбумбат онгоцны буудалд газрын үйлчилгээний төхөөрөмж” түрээслэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.
Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:
- B737 агаарын хөлөг онгоцноос зорчигчид буух суух үед хэрэглэгдэх зорчигчын моторт шат болон
- B737 агаарын хөлөг онгоцноос ачаа оруулах болон гаргахад ашиглагдах туузан дамжуургыг түрээслэх
- Төхөөрөмжөө суурилуулах болон засвар үйлчилгээ гүйцэтгэх.
Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:
- Компанийн танилцуулга / брошур
- Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
- Өмнөх туршлагын мэдээлэл
- Tүрээслэх төхөөрөмжийн мэдээлэл
- Хэрэв шаардлагатай бол тусгай зөвшөөрлүүд
- Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн (суурилуулах болон засвар үйлчилгээ) танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм.
Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2017 оны 06 сарын 5-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS1002506398– Ханбумбат онгоцны буудалд газрын үйлчилгээний төхөөрөмж гэж бичиж) ирүүлэх эсвэл хэвлэмэл хувийг дугтуйнд хийж (дугтуйн дээр нийлүүлэгчийн нэр, тендерийн нэр, тендерийн дугаарыг бичиж) доорх хаягаар авчирж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн Хангамжийн хэлтэс
Моннис цамхаг, Чингисийн өргөн чөлөө 15
Сүхбаатар дүүрэг, 14240
Монгол улс, Улаанбаатар
Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт – WS1002506398– Ханбумбат онгоцны буудалд газрын үйлчилгээний төхөөрөмж түрээслэх гэж бичиж) 2017 оны 05 сарын 29-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө асууна уу.
Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.
Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС