“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Төмөр замын дагуух хулан, хар сүүлтийн нүүдэл, хөдөлгөөний урьдчилсан судалгаа хийх үйлчилгээ” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.
- Хэрэв төмөр замын дагуух торон хашааг хэсэгчлэн авбал нутгийн иргэдэд үзүүлж болох аливаа үр дагаварууд (аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн гэх мэт)-ыг тодорхойлох болон тэдгээрийг арилгах, бууруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах;
- Сайншанд Замын-Үүд чиглэлийн төмөр замын дагуу хулан, хар сүүлтийн нүүдэл, хөдөлгөөний мониторинг хийх.
Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:
- Компанийн танилцуулга / брошур
- Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрэм
- Тусгай зөвшөөрлүүд
- Сүүлийн гурван жилийн аудит хийсэн санхүүгийн тайлан
- Өнгөрсөн жилүүдэд энэ чиглэлээр хийсэн судалгааны танилцуулга
- Гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
- Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм.
Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
эсвэл Монгол хэлээр бэлдэж 2017 оны 05 сарын 24-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт; WS994670840“Төмөр замын дагуух хулан, хар сүүлтийн нүүдэл, хөдөлгөөний урьдчилсан судалгаа хийх үйлчилгээ”) ирүүлнэ үү!
Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mnАсуулт –2017 оны 05 сарын 18-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө асууна уу.
Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.
Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.
ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС
Leave a Reply
You must be logged in to post a comment.