Оюу Толгой компанид ажилладаг гадаад мэргэжилтэнүүд болон тэдний гэр бүлд Монгол хэл, соёлын хичээл заах тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компанигэх) туршлага, чадавхи бүхий компаниудыг “Оюу Толгой компанид ажилладаг гадаад мэргэжилтэнүүд болон тэдний гэр бүлд Монгол хэл, соёлын хичээл заах тухай ” Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Нийлүүлэгч нь дараах төрлийн үйлчилгээ ханган нийлүүлэх шаардлагатай болно:

Энэхүү төслийн зорилго нь Оюу Толгой компанид ажилладаг гадаад мэргэжилтэнүүд болон тэдний гэр бүлд Монгол хэл болон соёлын хичээлүүдийг чанартай заах сургуулиудыг олоход оршино.Сонгогдсон сургуулиуд нь оюутнуудын виз болон доорх ажлуудыг хариуцан ажиллах болно:

  • Монгол үндэстний хэл соёлын хичээлүүдийг гадаад хүмүүст зориулж англи хэл дээр бэлдэх
  • Сургууль болон сургалтын хөтөлбөр нь Магадлан итгэмжлэгдсэн байх
  • Урилга явуулах, урт хугацааны олон удаагийн нэвтрэх виз, гадаад паспорт гаргуулах
  • Виз болон гадаад паспортыг цаг тухайд нь сунгуулах
  • Сар бүрийн ирц бүртгэлийн хуудсыг Оюу Толгой ХХК-д гаргаж өгөх
  • 7 хоногт дор хаяж 12 цагийн хичээл заах
  • Ганцаарчилсан сургалт явуулах боломжтой бол давуу тал болно

Сургуулиуд визтэй холбоотой бүх асуудлыг хуулийн дагуу зохицуулан ажиллана. Оюу Толгой компанийн Аяллын баг нь Хэлний сургууль болон виз хүсэгчийн хоорондох зохицуулалтыг хийж өгнө.

Нийлүүлэгчид тавигдах ерөнхий шаардлага:

  • Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж байх
  • Ижил төстэй бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж байсан туршлагатай байх
  • Оюу толгойн төлбөрийн ерөнхий нөхцлийг хүлээн зөвшөөрөх боломжтой байх (Бараа бүтээгдэхүүн,үйлчилгээ нийлүүлж, нэхэмжлэх хүргүүлсэн сарын сүүлийн өдрөөс хойш 45 хоног)
  • Техникийн болон санхүүгийн чадавхитай байх

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Компанийн танилцуулга (санхүүгийн чадавхи, туршлагын мэдээллийг агуулсан байна)

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2017 оны 4 сарын 21-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт Оюу Толгой компанид ажилладаг гадаад мэргэжилтэнүүд болон тэдний гэр бүлд Монгол хэл, соёлын хичээл заах гэж бичиж) ирүүлнэ үү.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан буюу цаашдын шалгаруулалтанд оруулах боломжтой ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС