Кэмп болон дагалдах ажил үйлчилгээ нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компанигэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Кэмп болон бусад дагалдах ажил үйлчилгээ” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Хоол хүнс нийлүүлэх
  • Байр сууц зохион байгуулалт
  • Цэвэрлэгээ
  • Кэмпийн зохион байгуулалт (амралт чөлөөт цаг)
    • Фитнесс төв
    • Уушийн газар
    • Үсчин
    • Супермаркет
    • Кино театр
    • Караоке
  • Угаалгын үйлчилгээ
  • Хөнгөн засвар үйлчилгээ

Сонирхсон Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга / брошур
    • Төв болон салбар оффисийн байршлууд
    • Өмнөх ижил төстэй ажил үйлчилгээ гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл
    • Нийт ажилтнуудын тоо мэдээлэл
    • Компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм
  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Компанийн Дүрэм
  • Тусгай зөвшөөрлүүд (шаардлагатай бол)
  • ISO стандарт & сертификат
  • Өөр бусад хэрэгтэй мэдээллүүд

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи ба Монгол хэлээр бэлдэж 2017 оны 03 сарын 20-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS949208059 – Кэмп болон бусад дагалдах ажил үйлчилгээ гэж бичиж) ирүүлнэ үү.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт WS949208059Кэмп болон бусад дагалдах ажил үйлчилгээ гэж бичиж) 2017 оны 03 сарын 09-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэүү.

“ОЮУ ТОЛГОЙХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС