Автомашины дуудлага худалдааны урилга

Өмнө нь зарлагдсан 22-94 УНЗ дугаартай Лэнд Круйзэр 76 автомашин дээр үнийн санал авахаас татгалзаж буйг мэдэгдэж байна. Энэ автомашин дээр урд нь ирүүлсэн байгаа үнийн саналуудыг хүчингүйд тооцсон болно.

Оюу Толгой ХХК нь Хавсралт 1-д заагдсан хуучин тээврийн хэрэгслүүдийг дуудлага худалдаагаар үнийн санал авч худалдана. Дуудлага худалдааны анхны үнийг мөн Хавсралт 1-д харуулсан болно.

Тээврийн хэрэгслүүдийг үзэх

Дуудлага худалдаагаар зарагдаж байгаа тээврийн хэрэгслүүд нь хуучин учраас сонирхсон иргэд, аж ахуйн нэгжүүд дуудлага худалдаанд оролцохоос өмнө энэхүү тээврийн хэрэгслүүдийг 2017 оны 09-р сарын 12-оос 09-р сарын 20-ны хооронд ажлын өдрүүдэд 10:00–17:00 цагийн хооронд доорх хаягаар очиж үзэх шаардлагатай.

Этүгэн дээд сургуулийн 1-р байрны авто гараж,
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Төв усан бассейны урд,
Бээжингийн гудамж-29,
Улаанбаатар хот, Монгол улс

Дуудлага худалдаанд оролцох

Үнийн саналыг 2017 оны 09-р сарын 12-20-ны өдөрүүдэд Хавсралт 2-т заагдсан Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудас-ыг компьютер дээр бөглөн RFxBox@ot.mn электрон шуудангийн хаягаар “WS1105821186 Автомашины дуудлага худалдаа” бүхий гарчигтайгаар хүлээн авна.

Дуудлага худалдааны ялагчтай холбогдох

Хамгийн өндөр санал өгсөн оролцогчтой эхэлж утсаар холбогдож оролцогчийн дуудлага худалдаанд санал болгосон төлбөрийг төлөх хугацааг хэлнэ. Дуудлага худалдаанд шалгарсан оролцогч нь өөрийн санал болгосон төлбөрийг тухайн хэлсэн өдөр шилжүүлснээр тухайн автомашиныг эзэмших эрхтэй болно. Энэ хугацаанд төлбөрөө хийгээгүй тохиолдолд үнийн саналыг хүчингүйд тооцож дараагийн оролцогчид шилжүүлнэ.Төлбөрийг Оюу Толгойн ХААН БАНК дахь 5601001018 тоот дансанд шилжүүлнэ.

Анхаарах зүйлс

  • Хамгийн өндөр үнэ санал болгосон оролцогч нь төлбөрийг заасан хугацаанд төлсний дараа гэрээ байгуулах бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг авахаас өмнө тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлсэн байна.
  • Та дуудлага худалдаанд оролцохоос өмнө тухайн тээврийн хэрэгслүүдийг авах эсэхээ бүрэн шийдсэний дараа мөн санал болгох дүнгээ заасан хугацаанд төлөх бүрэн итгэлтэй үед дуудлага худалдаанд оролцоно уу.
  • Тээврийн хэрэгслүүдийг худалдан авагч нь өөрийн зардлаар зөөж тээвэрлэнэ.
  • Дуулдага худалдаанд оролцохоос өмнө тээврийн хэрэгслүүдийг үзэж байгаа байдлыг хүлээн зөвшөөрсний дараа оролцох.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР