“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани‘ гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Хөнгөн тэрэг түрээслүүлэх”-тэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.
Нийлүүлэгч нь дараах төрлийн хоёр (2) хөнгөн тэргийг жолоочгүйгээр Оюу толгойн уурхайн талбайд 6-12 хугацаатай түрээслүүлнэ. Энэ хугацаанд автомашины бүрэн бүтэн байдал, ажиллагаа, засвар үйлчилгээг Оюу Толгой компани хариуцна:
- Жийп төрлийн суудлын тэрэг 1 ширхэг (Toyota, Nissan эсвэл Ford байж болно)
- Пикап буюу ачааны хөнгөн тэрэг 1 ширхэг (Toyota, Nissan эсвэл Ford байж болно).
Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:
- Компанийн танилцуулга (5 хуудаснаас хэтрэхгүй)
- Уг бараа, үйлчилгээтэй холбоотой хариуцах хүний нэр, холбоо барих хаяг
- Санал болгож буй автомашины зураг, техникийн нөхцөл, үзүүлэлт
- Тээврийн хэрэгсэлийн үзлэг, оношилгоонд хамрагдсан, засвар үйлчилгээ хийсэн хийгдсэн байдлын мэдээлэл
Санамж: Компани нь уг Тендерт оролцох хүсэлт –д сонирхлоо илэрхийлэх аж ахуй нэгжүүд нь Монгол улсад бүртгэлтэй компаниар, эсвэл Монгол улсад бүртгэлтэй аж ахуй нэгж байгуулан ажиллах болон Монгол дах төлөөлөгчийн газар зэргээр дамжуулан ажиллах шаардлагатай.
Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
Холбогдох материалыг Англи ба/эсвэл Монгол хэлээр бэлдэж 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өглөөний 11:00 цагаас (Улаанбаатарын цагаар) өмнө OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт CW2110662–“Хөнгөн тэрэг түрээслүүлэх” гэж бичиж ирүүлнэ.
Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт – CW2110662 – “Хөнгөн тэрэг түрээслүүлэх” гэж бичиж) 2017 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө асууна уу.
Компани нь энэхүү ажлын хүрээнд гэрээ байгуулахдаа Монголын талын оролцоог илүү дэмжих бодлогыг баримтална.
Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.
Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.
Leave a Reply
You must be logged in to post a comment.