“Оюу толгой” компанитай хамтарч ажиллахын тулд эхлээд манай Оюу Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд
бүртгүүлэх хэрэгтэй. Энэхүү мэдээллийн санд бүртгүүлэхэд сонирхсон аж ахуйн нэгжид нээлттэй бөгөөд
бүртгүүлэх үйл явц нь энгийн хялбар, үнэ төлбөргүй, хугацаа бага шаарддаг. Та бүхэн ot.mn цахим
хаягаар орон Худалдан авалт хэсгийн “Бидэнтэй хамтран ажиллах тухай” цэсээр орж бүртгүүлээрэй.

Бүртгүүлэх явцад холбоотой бүхий л асуудлаар та бүхэн 11-331880, дотуур дугаар 8888-аар холбогдох
боломжтой.

Та бүхэн өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулахын тулд манай офист ирэх ямар нэгэн шаардлага
байхгүй ба манай Худалдан авалтын газрын procurement@ot.mn цахим хаягт өөрсдийн танилцуулга
холбогдох мэдээллээ ирүүлэхэд хангалттай юм. Бид таны саналыг холбогдох багт дамжуулах бөгөөд
шаардлагатай тохиолдолд эргэн холбогддог.

Оюу толгой компанийн нийлүүлэгч болон боломжит нийлүүлэгч нь Оюу толгой компанийн наад захын
шаардлагатай нийцсэн байх ёстой ба үүнд ЭМААБО, хүний нөөц болон бизнесийн ёс зүйн шалгуур багтдаг.
Нийлүүлэгчийн гэрээ хэрэгжүүлэх чадварын урьдчилсан үнэлгээний асуултууд Оюу мэдээллийн санд байгаа
ба нийлүүлэгч нь эдгээр асуултад хариулан, нотлох бичиг баримтуудыг системд оруулах хэрэгтэй. Үүний
дараагаар ОТ худалдан авалтын газраас уг оруулсан мэдээллийг шалгадаг. Нийлүүлэгчийн гэрээ
хэрэгжүүлэх чадварын урьдчилсан үнэлгээнд тэнцсэнээр нийлүүлэгч/боломжит нийлүүлэгч нь тендерийн
урилга хүлээн авах боломжтой болно.

Та бүхэн Оюу толгой компанийн Худалдан авлтын бодлого, журам стандартууд болон холбогдох бусад бичиг
баримттай бидний
www.ot.mn цахим хяаг дахь Худалдан авалт цэсээс олж танилцах бүрэн боломжтой.

2019 оны байдлаар бид нийт 838 ханган нийлүүлэгчтэй ажиллаж байгаа ба үүнээс 76 хувийг нь үндэсний
ханган нийлүүлэгчид эзэлдэг.

Оюу толгой компани нь 2011 оноос эхлэн тусгайлан Үндэсний ханган нийлүүлэгчдийг дэмжих бодлого гарган
ажиллаж байна. Энэхүү бодлогынхоо хүрээнд олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн явж байгаа билээ. Та
бүхэн
www.ot.mn цахим хаяг дахь Худалдан авалт цэсээс манай энэхүү бодлоготой танилцах боломжтой.

Та бүхэн манай Худалдан авалттай холбоотой бүхий л асуудлаар procurement@ot.mn цахим хаяг болон
11-331880, дотуур дугаар 6000-аар холбогдох боломжтой.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ийн үйл ажиллагаа нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат
бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит
ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.
Тендерийн үйл ажиллагаа нь “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” (ОСИХ)-ийн үйл ажиллагаа бүрэн
дууссаны дараа эхэлж явагддаг. Ханган нийлүүлэгчдээс ирсэн саналуудыг хянаж үзсэний үндсэн дээр
тухайн ажлыг гүйцэтгэх боломжтой компаниудад Ариба системээр дамжуулан тендерийн урилга хүргүүлдэг.

Худалдан авалтын үйл ажиллагааны цар хүрээнээс хамааран 1-90 хоногийн хугацаанд үргэлжилдэг байгаа.