​Хандалтын хяналтын систем нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Хандалтын хяналтын систем” нийлүүлэхтэй холбоотой оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

• Гүний уурхайд болон газрын гадаргуу дээр байрлах хандалтын хязгаарлалттай бүх өрөө, хэсгүүдэд байрлуулах Хандалтын хяналтын систем (ХХС) нийлүүлэх. МХТ-ийн өрөө, хяналтын өрөө, цахилгааны өрөөнд болон гүний уурхайн хоёр бутлуур, босоо ам N°1, босоо ам N°2, босоо ам N°3, тээвэрлэлтийн төвшин, олборлолтын төвшин, агааржуулалтын төвшинд байрлах цахилгааны автомат таслуур бүхий хэсгүүд болон оффисуудад зориулан ХХС-ийг нийлүүлнэ.

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  1. Компанийн танилцуулга / брошур
  2. Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
  3. Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  4. Хэрэв шаардлагатай бол тусгай зөвшөөрлүүд
  5. Шаардлагатай хүн хүч, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм.
  6. Бусад шаардлагатай баримт бичгүүд (ЭМААБО/Чанарын бодлого, төлөвлөгөө гэх мэт)

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи ба/эсвэл Монгол хэлээр бэлдэж 2017 оны хоёрдугаар сарын 16-ний өдрийн 17:00 цагаас (Улаанбатаарын цагаар) өмнө OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт оролцох хүсэлтийн дугаар – оролцох хүсэлтийн нэр гэж бичиж) ирүүлнэ.

Хэрэв танд ямар нэг асуулт байвал, OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт – оролцох хүсэлтийн дугаар – оролцох хүсэлтийн нэр гэж бичиж) 2017 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цагаар) өмнө асууна уу.

Компани нь энэхүү ажлын хүрээнд гэрээ байгуулахдаа Монголын талын оролцоог илүү дэмжих бодлогыг баримтална.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

Санамж: Жэйкобс (Jacobs Engineering Singapore Pte Ltd) нь Компанитай байгуулсан гэрээний дагуу Оюу Толгойн гүний уурхайн Төсөлд зураг төсөл, ханган нийлүүлэлт, барилга угсралтын менежмент зэрэг үйлчилгээ үзүүлж байгаа компани бөгөөд урьдчилсан шалгаруулалтын ажлыг Компанийг төлөөлөн гүйцэтгэнэ.

ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС