Нүүрс нийлүүлэх, тээвэрлэх тухай

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай:

  • Эрчим хүчний нүүрсийг нийлүүлэх;
  • Нийлүүлэх нүүрснийхээ тээвэрлэлтийг хийж гүйцэтгэх

Нүүрсний тодорхойлолт, хэмжээ:

  • Энэ эрчим хүчний нүүрс нь 5400 ккал/кг орчим дулаан гаргах чадвартай, 100-250мм ширхэгжилт бүхий шигшсэн нүүрс байна.
  • Жилийн нүүрсний нийлүүлэлтийн хэмжээ 25000тн орчим.

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Нүүрсний уурхай болон тээвэрлэлт хийх Компанийн танилцуулга / брошур
  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  • Нийлүүлэх нүүрсний дээжийн итгэмжлэгдсэн лобаритороор хийгдсэн шинжилгээний хариу.

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи ба Монгол хэлээр бэлдэж 2017 оны хоердугаар сарын 01-ний өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS924715130 – Нүүрс нийлүүлэх, тээвэрлэх тухай гэж бичиж) ирүүлэнэ үү.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС