Доторлогооны машин тоног төхөөрөмж засварлах, оношлох үйлчилгээ үзүүлэх нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компанигэх)
туршлага бүхий боломжит компаниудыг “Доторлогооны машин тоног төхөөрөмж
засварлах, оношлох үйлчилгээ үзүүлэх” үйлчилгээ нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Доторлогооны машин тоног төхөөрөмж засварлах, оношлох үйлчилгээ үзүүлэх туршлагатай, сургагдсан 2 мэргэжилтэн.
  • Нийт 4 удаа дээрх үйлчилгээг үзшшлэх

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга / брошур
  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  • Тусгай зөвшөөрлүүд
  • Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм.
  • Хавсралтуудад заасан бусад шаардлагатай баримт бичгүүд (ЭМААБО/Чанарын бодлого, төлөвлөгөө гэх мэт)

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт
хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа,
ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи хэлээр бэлдэж 2017 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS897582208– Доторлогооны машин тоног төхөөрөмж засварлах, оношлох үйлчилгээ үзүүлэх тендер гэж бичиж) ирүүлнэ үү.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт WS897582208– Доторлогооны машин тоног төхөөрөмж засварлах, оношлох үйлчилгээ үзүүлэх тендер гэж бичиж) 2017 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж
ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани
нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар
сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

“ОЮУ ТОЛГОЙХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС


Comments

Leave a Reply