“Оюу Толгой” ХХК “цаашид ‘Компани’ гэх” туршлага бүхий боломжит гэрээлэгч компаниудыг ачааны машин угаах системтэй холбоотой тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.
Гэрээлэгч нь дараах ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:
- Дараах байгууламж/тоног төхөөрөмжүүдийн нарийвчилсан зураг төсөл:
- Тоног төхөөрөмж ба материалын хангамж;
- Төслийн талбайд суурилуулах болон ашиглалтанд хүлээлгэн өгөх;
- Тухайн системийн инженерийн баримт бичиг, зураг төсөл ба 3 хэмжээст /3D/ загвар
- Үйл ажиллагааны сургалт, журам ба гарын авлага; болон
- Засвар үйлчилгээний сургалт, журам ба гарын авлага.
- Автомат угаах болон ус шахах систем;
- Гар аргаар угаах болон ус шахах систем;
- Даралттай угаагч машин;
- Дахин боловсруулсан усыг шавхах насос;
- Усан дээр асгарсан газрын тосыг хамах төхөөрөмж;
- Угаалгад ашиглах усны сав;
- Усны хоолойн дамар, бариул ба хошуу.
Компани боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
Боломжит гэрээлэгч нь дараах бичиг баримтуудыг ирүүлэх шаардлагатай:
- Компанийн танилцуулга / брошур
- Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
- Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
- Холбогдох тусгай зөвшөөрлүүд
- Бусад шаардлагатай баримт бичгүүд
Компани нь энэхүү ажлын хүрээнд аль ч гэрээнд Монголын талын оролцоо ач холбогдолтой гэдгийг онцолж байна.
Холбогдох материалыг Англи хэл дээр бэлдэж 2017 оны 4-р сарын 11-ны өдрийн 17:00 цагаас өмнө OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: CW2106421 –EOI – “Компанийн нэр” – № дах имэйл/нийт и-мэйлийн тоо) ирүүлнэ.
Оролцогчид зөвхөн цахим хэлбэрээр материалаа ирүүлнэ үү.
Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.
Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.
Тэмдэглэл: Jacobs Engineering Singapore Pte Ltd (Jacobs) нь гүний уурхайн бүтээн байгуулалтын инженерийн хангамжийн болон барилга угсралтын удирдлагын (EPCM) үйлчилгээг хангахаар гэрээ хийсэн болно. Jacobs нь компанийн нэрийн өмнөөс эхний шатны сонгон шалгаруулалтыг хариуцна.
Leave a Reply
You must be logged in to post a comment.