“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит туршлагатай
компаниудыг “Хаягдал хадгалах байгууламж 2-р үе шатны суурийн бүтээн
байгуулалтад тоног төхөөрөмж түрээслэх” тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох
сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний
шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх
сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр
байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ажлын цар хүрээний тухай:
Оюу
толгой уурхай дээр шинэ баригдах Хаягдал Хадгалах Байгууламжийн (ХХБ)
суурийн бэлтгэл ажлын бүтээн байгуулалтын ирэх 3 жилийн төлөвлөгөөт
ажлыг гүйцэтгэхийн тулд, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг туршлагатай
операторууд бүхий ажиллах хүчний хамтаар түрээслүүлэх чадвартай
үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулж авах шаардлагатай байна.
ХХБ
суурийн бэлтгэл ажил дулааны улиралд (0 градусаас дээш) үргэлжлэх
бөгөөд ирэх 3 жилийн хугацаанд нийт 18 сарын хугацаатай тоног
төхөөрөмжүүдийг туршлагатай операторууд бүхий ажиллах хүчний хамтаар
түрээслэхээр төлөвлөж байна. Тус хугацаанд, шинэ ХХБ-ийг ашиглалтад
оруулахад нийт 8.2 сая тонн уулын ажил хийж гүйцэтгэх шаардлагатай
бөгөөд үүнд суурийн бэлтгэл, шавар үе дэвсэх, эхлэл далан барих, суваг
шуудуу ухах ажлууд орно.
Оюу толгой компани, Уурхайн үйл ажиллагааны хэлтэс төслийн удирдлага, чанарын хяналтын үүргийг хүлээж ажиллана.
1. Ханган нийлүүлэгч нь доор заасан тоног төхөөрөмжийг туршлагатай операторууд бүхий ажиллах хүчний хамтаар нийлүүлнэ:
# |
Equipment |
Required Quantity |
1 |
Excavator (CAT 365C) or similar capacity |
1 |
2 |
Front end loader (Komatsu WA600) or similar capacity |
2 |
3 |
60T Haul truck (CAT 773) or similar capacity |
12 |
4 |
Track dozer (CAT D8, Komatsu D375A) or similar capacity |
2 |
5 |
Grader (CAT16M) or similar capacity |
1 |
6 |
Compactor (CAT 825H) or similar capacity |
1 |
7 |
Light Vehicles (Land Cruiser 76 Series) or similar capacity |
3 |
8 |
Mobile Lighting Plants (Allmand) or similar capacity |
10 |
9 |
Fuel and Lube truck |
1 |
2. Ханган нийлүүлэгч нь доор дурдсан ажиллах хүчийг нийлүүлнэ:
- Нийт 57 (нэг ээлжид 19, нийт 3 ээлж) сургалтад хамрагдсан туршлага бүхий операторуудаас бүрдсэн байх
- Бүх операторууд тоног төхөөрөмж дээр ажиллах хүчинтэй гэрчилгээтэй байх
- Тоног төхөөрөмжийн операторууд C болон М ангиллын эрхийн үнэмлэхтэй байх
- Бүх операторууд тоног төхөөрөмж дээр ажиллах холбогдох сургалтанд хамрагдсан байх
- 3 ээлжийн ахлах ажилчид нь 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх
- 3 ээлжийн туршлага бүхий аюулгүй ажиллагааны ажилтан
Нийлүүлэхээр төлөвлөж буй ажиллах хүчнүүдийн товч намтар болон мэргэшил ур чадварын мэдээллийг ирүүлэх шаардлагатай.
3: Ханган нийлүүлэгч нь доорх зүйлсийг тоног төхөөрөмж түрээсийн хүрээнд хариуцан гүйцэтгэнэ:
- Тоног төхөөрөмжийн нүүлгэн шилжүүлэлт, ашиглалтад хүлээлгэн өгөх болон буулгах
- Тоног
төхөөрөмжийн бүх төрлийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар
үйлчилгээг тоног төхөөрөмж үйлдвэрлэгчийн заавар холбогдох стандартын
дагуу гүйцэтгэнэ - Тоног төхөөрөмж дээр бүх төрлийн засвар үйлчилгээ хийх туршлагатай, сургагдсан засварын ажилчидаар хангах
- Оюу толгой уурхайн ойролцоо тоног төхөөрөмжийн засварын цехтэй байх
- Ханган
нийлүүлэгч нь засвар болон үйлчилгээний бүх төрлийн сэлбэг, эд анги,
хэрэглээний зүйлс, тос тослох бүтээгдэхүүн, дугуй болон газартай харьцах
эд ангиар хангана - Компанийн зүгээс тоног төхөөрөмжийн урьдчилсан үзлэгийг хийж, шаардлага хангах эсэхийг тодорхойлно.
Туршлагатай,
сонирхсон ханган нийлүүлэгчид нь хамгийн цөөндөө доор дурдагдсан
мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журам (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүч
*Хэрэв
холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр Оюу Толгой компанийн Ханган
нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон энд тэмдэглэгээ хийнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, гүйцэтгэсэн ажлууд
- Компанийн
танилцуулга (компанийн туршлага, хүчин чадал, санхүүгийн чадавх,
туршлага, мэргэжлийн туршлага бүхий ажилчдын мэдээллийг агуулсан байна) - Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Ажиллах хүн хүч, оператор болон засварын ажилчдын мэдээлэл
- Тоног төхөөрөмжийн дэлгэрэнгүй мэдээлэл. Фото зураг, одоогийн нөхцөл, техникийн улсын гэрчилгээний хуулбар гм..
Сонирхсон ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2019 оны 12-р сарын 03-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн
авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг
бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа
хэрэг биш юм. - Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
- Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР