“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит туршлагатай
компаниудыг “Хаягдал хадгалах байгууламжийг барилгын ажлын тоног
төхөөрөмж дээр ажиллах операторчдын ажиллах хүчин нийлүүлэх” тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох
сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний
шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх
сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр
байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ажлын цар хүрээний тухай:
Компани
нь Оюу толгой уурхай дээрх Хаягдал Хадгалах Байгууламжийн (ХХБ) ирэх 3
жилийн төлөвлөгөөт барилгын ажлыг гүйцэтгэхийн тулд, Оюу толгой уурхайн
талбай дахь тоног төхөөрөмжийн туршлагатай операторчид нийлүүлэх
чадвартай Үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулж авах шаардлагатай
байна.
Барилгын ажил дулааны улиралд (0 градусаас дээш)
үргэлжлэх бөгөөд нэмэлт нийт 30 оператор ирэх 3 жилийн турш доорх
хүснэгтэд заасанчлан 21 сарын турш ажиллана.
Доорх техник тоног төхөөрөмж дээр ажиллах дадлага туршлага, гэрчилгээтэй байх:
- Excavator (CAT-365C, Liebherr-964,954)
- Front end loader (Komatsu WA600)
- Tracked Dozer (Komatsu-375, CAT-D8, D6)
- Compactor (CAT-825C)
- Compactor (Bomag)
- Grader (CAT16H)
- Haul Trucks (CAT-770,773, Komatsu-785)
Бүх ажилчид тухайн тоног төхөөрөмжийг ажиллуулах туршлагатай мөн шаардагдах сургалтуудад хамрагдсан байх шаардлагатай:
- 2 буюу түүнээс дээш ажилласан туршлагатай
- Тоног төхөөрөмж дээр ажиллах хүчинтэй гэрчилгээ, C, M and B ангиллын эрхтэй байх.
Нийлүүлэхээр төлөвлөж буй ажиллах хүчний товч намтар болон мэргэшил ур чадварын мэдээллийг ирүүлэх шаардлагатай.
Туршлагатай,
сонирхсон ханган нийлүүлэгчид нь хамгийн цөөндөө доор дурдагдсан
мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журам (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүч
*Хэрэв
холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр Оюу Толгой компанийн Ханган
нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон энд тэмдэглэгээ хийнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Компанийн
танилцуулга (компанийн туршлага, хүчин чадал, санхүүгийн чадавх,
туршлага, мэргэжлийн туршлага бүхий ажилчдын мэдээллийг агуулсан байна) - Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Ажиллах хүн хүч, операторчдын мэргэжлийн туршлага болон ур чадварын мэдээлэл, CV болон мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
Сонирхсон ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2019 оны 12-р сарын 02-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн
авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг
бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа
хэрэг биш юм. - Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
- Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР