Төрөл бүрийн барилгын, зураг төслийн болон металл хийцийн гагнуурын ажил гүйцэтгэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит туршлагатай
компаниудыг “Төрөл бүрийн барилгын, зураг төслийн, гал унтраах, галын
дохиолол суурилуулах болон металл хийцийн гагнуурын ажил гүйцэтгэх”
тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох
сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний
шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх
сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр
байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм
]

Ажлын цар хүрээний тухай:

Энэхүү
ажлын цар хүрээнд Ханган нийлүүлэгч нь Оюу толгой уурхайн сайт дээр
хэрэгжүүлдэг төрөл бүрийн барилгын төслүүд, барилгын засварын ажил,
металл хийцийн гагнуурын ажил, уурхай болон баяжуулах үйлдвэрийн
өөрчлөлт шинэчлэлттэй холбоотой төсөл хэрэгжүүлэх ажлуудыг мэргэжилтэй
болон мэргэжлийн ур чадвартай баг болон шаардлагатай тоног төхөөрөмжөөр
хийж гүйцэтгэнэ.

Үүнд:

  • Барилгын үйлчилгээ:
    • Барилгын болон засварын ажлууд
    • Хийцийн ажлууд
    • Өндөр болон нам хүчдэлийн цахилгааны ажлууд
    • Шугам хоолойн ажлууд
  • Галын дохиолол болон галын тоног төхөөрөмж суурилуулах үйлчилгээ
  • Зураг төслийн ажлууд
  • Металл хийц гагнуурын ажлууд
  • Засвар механикийн ажлууд

Ханган нийлүүлэгч нь:

  • Монгол
    Улсын Засгийн Газрын эрх бүхий байгууллагуудаас хуулийн дагуу олгодог
    барилгын, цахилгааны болон бусад ажлыг хийх тусгай зөвшөөрөлтэй байх
  • Оюу
    толгой уурхай дээрх барилгын болон төслийн бусад ажлыг аюул осолгүй
    хийж гүйцэтгэх инженер техникийн болон мэргэжилтэй, мэргэжлийн ур
    чадвартай ажилтнуудтай байх

Шаардлагатай тохиолдолд,
тухайн барилгын төслийн ажилд хэрэглэгдэх бараа материалыг нийлүүлэх,
тоног төхөөрөмжийг түрээслэх чадамжтай байх

Туршлагатай,
сонирхсон ханган нийлүүлэгчид нь хамгийн цөөндөө доор дурдагдсан
мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Тусгай зөвшөөрөл (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү
    баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга
    хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш
    байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан
    байна.
    ] (хуулбар*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

*Хэрэв
холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн
“Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт
бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээтэй холбоотой өөрийн санал болгож буй тоног төхөөрөмжийн талаар танилцуулга ирүүлэх
  • Тухайн төслийг хэрэгжүүлэх танай компанийн туршлага, мэргэжилтэний талаар мэдээлэл ирүүлэх

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2020 оны 12-р сарын 08-ны 10:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн
    авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг
    бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа
    хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР