“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит туршлагатай компаниудыг “Гидрийн уян хоолой, холбогч хэрэгсэл нийлүүлэлт болон дагалдах үйлчилгээ” ханган нийлүүлэх тендерт Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна (Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас авна уу).
[“Оролцох
сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний
шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх
сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр
байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ажлын цар хүрээний тухай:
Хүнд
даацын тоног төхөөрөмжийн хөдлөх бүрэлдэхүүн, туслах хэсгийн ашиглалт,
засвар үйлчилгээнд, мөн “Оюу толгойн”-н уурхайн талбай дахь туслах тоног
төхөөрөмжид дэмжлэг үзүүлэх зорилгоор уурхайн талбайд гидрийн уян
хоолой, холбогч хэрэгсэл нийлүүлэх, угсрах чадвартай үйлчилгээ үзүүлэгч
компани сонгон шалгаруулж ажиллуулах шаардлагатай байна.
Нийлүүлэгчид дараах зүйлсийг нийлүүлэх шаардлагатай. Үүнд:
- Төслийн талбайд уян хоолойг амжилттай нийлүүлж, угсрах үйлчилгээг үзүүлэх.
- Шаардлагатай уян хоолой, холбогч хэрэгслийг борлуулагчаас хангалттай хэмжээгээр татах.
- Уян хоолой угсрах, турших чадвартай төхөөрөмж, цехийг байгуулах.
- Шаардлага хангасан үйлчилгээ үзүүлэх, сургалтанд хамрагдсан, чадварлаг ажиллах хүчээр хангах.
- “Оюу
толгой”-н уурхайн талбай дахь хөдөлгөөнт болон суурин тоног төхөөрөмжид
дэмжлэг үзүүлэхийн тулд шаардлагатай бүх гидрийн уян хоолой, холбогч
хэрэгслийг нөөцлөх, нийлүүлэх. - 24,000 psi хүртэлх даралттай өндөр даралтын уян хоолойн хошуу суурилуулах, турших хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр хангах.
Нийлүүлэгчид тавигдах ерөнхий шаардлага:
- Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж байх
- Өндөр даралтын уян хоолой, холбогч хэрэгсэл нийлүүлэх болон дагалдах үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай байх
- Оригиналь
эд анги үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн уян хоолойтой дүйцэхүйц эсвэл илүү
сайжруулсан хэлбэрээр бүх уян хоолой, холбогч хэрэгсэл, уян хоолойн
угсралтыг олон улсын зохих чанар, стандартын түвшинд/дагуу хийх.
Туршлагатай,
сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл,
бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журам (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн дүрэм (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)*
- Компанийн тухай ерөнхий мэдээлэл:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүч
*
– Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу” толгой
компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон энд тэмдэглэгээ
хийнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Компанийнтанилцуулга
(компанийн туршлага, хүчин чадал, санхүүгийн чадавхи, агуулах,
туршлага, мэргэжлийн инженер техникийн ажилчдын мэдээллийг агуулсан
байна) - Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Санал
болгох бүтээгдэхүүн, угсрах болон шалгах тоног төхөөрөмжийн
мэдээлэл, (брошур, техникийн үзүүлэлт, тодорхойлолт, чанарын
гэрчилгээ, баталгаат хугацаа, үйлдвэрлэгчийн мэдээлэл) - Санал болгож буй шланк, холбогч хэрэгслийн албан ёсны гэрээт борлуулагчийн гэрчилгээ.
Сонирхсон ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2021 оны 02-р сарын 22-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн
авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг
бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа
хэрэг биш юм. - Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
- Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР