Гурван талт зөвлөлийн (ГТЗ)-ийн Захиргааны нарийн бичгийн үйлчилгээ ханган нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) туршлага бүхий компаниудыг “Захиргааны нарийн бичгийн үйлчилгээ” нийлүүлэхэд Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтээ (ОСИХ) ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох сонирхлоо
илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд
худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой,
чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг
олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]

Ажлын цар хүрээ:

  • ГТЗ
    (Гурван Талт Зөвлөл)-ын эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөний зорилтод
    нийцүүлэн хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалт, холбогдох мэдээлэл, хурлын
    тэмдэглэл, уулзалтыг товын дагуу зохион байгуулах, байгууллагын бичиг
    баримтыг стандартын дагуу боловсруулах, архивын үйл ажиллагааг журмын
    дагуу хөтлөх
  • Ханбогд суманд Захиргааны нарийн бичгийн ажил
    үйлчилгээ үзүүлэх, 1 ажиллах хүчин (нарийн бичгийн ажилтан) шаардлагатай
    байна. Ажлын өдөр – долоо хоногийн Даваа,Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан
    гаригуудад ажлын 8 цагаар ажиллана.

Туршлагатай,
сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл,
бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү
    баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга
    хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш
    байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан
    байна.
    ] (хуулбар*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
    • “Оюу толгой” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж буй тухайн байгууллагын төв эсхүл салбар нь Ханбогд сумд бүртгэлтэй байх

*
Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой”
компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх
баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага,танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Бусад нэмэлт ажлын цар хүрээнд шаардлагатай бичиг баримтууд, хэрэв байгаа бол

Сонирхсон ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” -ийн WS2774900180 Захиргааны нарийн бичгийн ажил үйлчилгээ бүхий гарчигтайгаар 2021 оны 05 сарын 21-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн
    авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг
    бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа
    хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

ОЮУ ТОЛГОЙХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР