Өнөөдөр, маргааш, нөгөөдөр…

"Нэг хүн ийм хурдан ажилд орчихлоо гэж үү хэмээн итгэхгүй байсан” хэмээн КАМЛ компанийн Үйл ажиллагааны менежер Г.Солонго бахархалтайгаар хэлж байсан юм.

КАМЛ компани Оюу Толгой компанийн 2011 оны 2 дугаар сарын Шилдэг гэрээлэгч болж байсан бол дахин 2012 оны 10 дугаар сарын шилдэгээр шалгарлаа.

'Бидний хуримтлуулсан мэдлэг, туршлага болон мэдээллийн сангийн тусламжтайгаар хамтран ажиллагч байгууллагууд хүний нөөцийн чадвараа бэхжүүлэхэд бидний зорилго оршино' ийм л энгийн атлаа хүчирхэг зорилготой КАМЛ компани долоон жилийн түүхийн хуудсыг эргүүлжээ. Эднийх байгуулагдсан цагаасаа эхлэн Оюу Толгой ХХК-ийн ажиллах хүчийг бэлтгэсээр ирсэн аж.

КАМЛ компани Оюу Толгой компанийн 2011 оны 2 дугаар сарын Шилдэг гэрээлэгч болж байсан бол дахин 2012 оны 10 дугаар сарын шилдэгээр шалгараад байгаа нь энэ. Монгол дахь хүний нөөцийн тэргүүлэх компани одоогоор 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Монголын хөдөлмөрийн биржтэй хамтран ажиллаж, үүргийнхээ дагуу тайлангаа өгдөг байна. Тэдний хийсэн бүтээсэн бүхэн нь нүднээ ил. 1,500-2,000 хүн ажилтай, орлоготой болсон нь зөвхөн энэ компанийн хөдөлмөрийн үр шим гэлтэй. Үүгээр ч зогсохгүй гадаадад амьдарч, ажиллаж байгаа Монголчуудаа уриалан дуудаж, эх орондоо уул уурхайн том гэгдэх компаниудад өндөр цалинтай ажилд орохыг санал болгох ажил зохион байгуулаад амжжээ. Энэхүү ажлын үр дүнд 100-гаад хүн дэлхийн өндөр хөгжилтэй Англи, Америк, Канадаас мөн Автралиас эх нутгаа зорин ирж байгаа ажээ.

“Нарийн мэргэжлийн ажилтан олоход нилээд бэрхшээлтэй, 20 механикч ажилд оруулах гээд хайхад бараг л олдохгүй” гэж компанийн ажилтан хэлсэн нь Монголд мэргэжилтэй ажилтны хомсдол бий болсоныг илтгэх мэт. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид хамгийн эхэнд англи хэлний мэдлэг шаарддаг. Инженерүүд гэхэд л мэргэжлээрээ түлхүү ажилладаг учраас хэлний мэдлэг тааруу байдаг гээд шалтаг олон байгааг онцолж байлаа.

Ерөнхийдөө тухайн байгууллагад өнөөдөр ярилцлаганд орлоо, маргааш нь сонгогдлоо, нөгөөдөр нь үзлэгт орлоо, хоёр хоногийн дараа гэрээгээ байгууллаа гээд ердөө тав хоногийн дотор шийдэгдэнэ. КАМЛ компанийн шуурхай байдал үүнээс шууд харагдах биз ээ. “Нэг хүн ийм хурдан ажилд орчихлоо гэж үү хэмээн итгэхгүй байсан” хэмээн КАМЛ компанийн Үйл ажиллагааны менежер Г.Солонго бахархалтайгаар хэлж байсан юм.