Өв уламжилсан уртын дууны баялаг хөмрөгийг илрүүлэв

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

Улаанбаатар, Монгол улс (ot.mn) – Оюу Толгой компанийн Соёлын өвийн хөтөлбөр боловсруулах биет бус өвийн багийн судлаачид говийн бүсэд уртын дууны баялаг хөмрөгийг илрүүллээ. Говь нутгийн өвөг дээдсээс уламжилсан уртын дуу нь орон нутгийн соёлын өвийн чухал бүрэлдэхүүн билээ.

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын иргэн Ө.Сүхбаатар гуай тайж удамтай хүн бөгөөд дээдсээсээ өвлөн авсан уртын дууны баялаг түүвэр хадгалж байгаагаа манай судлаачидтай хуваалцжээ. Тэрээр ярихдаа “социализмын үед үзэл сурталд харш хэмэээн дуулагдаж байгаагүй, олонд түгж дэлгэрээгүй олон сонирхолтой дуунууд энэ түүвэрт багтсан байдаг” гэжээ. Бидний хамгийн сайн мэдэх “Уяхан замбуу тивийн наран” уртын дууны одоо тэр бүр дуулагдаад байдаггүй шашин, төртэй холбоотой хэсгийн үгийг энэ түүвэрт эхээр нь бичиж үлдээсэн нь судлаачдын сонирхолыг ихээр татаж байна.

Ө.Сүхбаатар гуайд өв уламжлан хадгалагдаж байгаа энэхүү уртын дууны түүвэр нь муутуу цаасан дээр уйгаржин монгол бичгээр 20-р зуун эхэн үед бичигдсэн бөгөөд ойролцоогоор 30-аад уртын дууны үгийг бүрэн эхээр нь бичиж хадгалжээ.

Оюу Толгой ХХК-ийн тухай

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк хаяг Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.