– Өвөр гол компани 700 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлдэг –
Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд бичиг хэргийн материалууд байнга хэрэглэгдэнэ. Ийм хэрэгцээг хангах бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг Үндэсний ханган нийлүүлэгч компануудын нэг бол Өвөр гол ХХК юм. Эднийх 2003 оноос хойш бичиг хэргийн бүтээгдэхүүн худалдан борлуулж байна.
Өвөр гол компани 700 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлдэг
Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд бичиг хэргийн материалууд байнга хэрэглэгдэнэ. Тиймээс үүнийг дагасан эрэлт зах зээлд үргэлж оршдог. Ийм хэрэгцээг хангах бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг газрууд Монголд нэлээд олон бий. Тэдний нэг бол Өвөр гол ХХК юм. Эднийх 2003 оноос хойш бичиг хэргийн бүтээгдэхүүн худалдан борлуулж байна. 2006 оноос эхлэн Оюу Толгой ХХК-д бараа бүтээгдэхүүн нийлүүлэх болжээ. Тухайн үед нээлттэй зарласан тендерт шалгарснаас хойш өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байгаа юм.
Өвөр гол ХХК-ийн менежер Б. Өнөржаргал “Манай компани Оюу Толгой ХХК-тай хамтран ажилласнаар зах зээл дээрхи нэр хүнд маань өсөж дотоод, гадаадын компаниуд манайд бараа бүтээгдэхүүн авах хүсэлтээ илэрхийлдэг болсон. Энэ бол бидний үйл ажиллагаанд гарч байгаа томоохон хөгжил, түлхэц юм. Үүнээс гадна ажилчдынхаа тоог нэмэгдүүлж, чадваржуулж байна. Үндсэндээ компани ч, ажилчид ч хамтдаа хөгжиж байгаа” хэмээн ярилаа. Эднийх анх үйл ажиллагаагаа цөөхөн нэр төрлийн бүтээгдэхүүнээр эхэлж голдуу урд хөршөөс нийлүүлж байсан бол өнөөдөр 10-аад улс орны 70 гаруй үйлдвэрлэгчийн 700 орчим болон нэмэгджээ.
Өвөр гол ХХК-ийн хувьд хамгийн чухал нь барааны чанар гэж үздэг
Тус компанийн хувьд зөвхөн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх бус олон талаар суралцаж байгаа аж. Тухайлбал, Оюу Толгой компанитай хамтран ажилласнаар захиалсан бүтээгдэхүүнийг нэр төрөл, тоогоор нь цаг хугацаандаа найдвартай нийлүүлэх талаар туршлагатай болжээ. Эдний хувьд хамгийн чухал нь барааны чанар гэж үздэг. Чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх нь хэрэглэгчдээ татах, тоогоо нэмэх гол арга юм. Учир нь хэрэглэгчдийн сэтгэлд нийцэхгүй бол ганц удаа худалдаж аваад дахин хандахгүй. Мөн худалдан авагч бүрийн хэрэгцээ шаардлага өөр өөр. Тиймээс тэдний хүсэлтээр нэр төрлөө нэмэгдүүлж, сонголт хийх боломж олгох ажлыг ч хийдэг.
Өвөр гол ХХК 2012 оны 5 дугаар сарын шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан юм
Монголчууд бурмаар биш урмаар тэтгэ гэж ярьдаг. Оюу Толгой ХХК хамтрагч, ханган нийлүүлэгчдийн үзүүлсэн онцгой үйлчилгээг сайшаан урамшуулах зорилгоор 'Сарын шилдэг нийлүүлэгч' шалгаруулдаг уламжлалтай. Өвөр гол ХХК 2012 оны 5 дугаар сарын шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.