“Эрдэнийн говь” ёслолын арга хэмжээ

Оюу Толгой компани жил бүр оны шилдэг ханган нийлүүлэгчдийнхээ ололт, амжилтыг тэмдэглэх “Эрдэнийн Говь” ёслолын арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн “Эрдэнийн говь” ёслолын арга хэмжээ өнөөдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдаж байна. Шилдэг ханган нийлүүлэгчдийг өнгөрсөн онд гаргасан амжилт бүтээлээр нь үнэлж, аюулгүй ажиллагааны үзүүлэлтүүд, бизнесийн үйл ажиллагаа, үндэсний болон орон нутгийн шилдэг ханган нийлүүлэгч, шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч гэсэн нийт таван төрөлд нэр дэвшүүлж, шалгаруулдаг юм.

1. Шилдэг нийлүүлэлтийн гүйцэтгэлтэй ханган нийлүүлэгч -“Эс Жи Эм Эс” ХХК
2. Өмнөговийн шилдэг ханган нийлүүлэгч – “Өмнөговь интерпрайз” ХХК
3. Үндэсний шилдэг ханган нийлүүлэгч -“Эрчим электрик” ХХК
4. Аюулгүй ажиллагааг эрхэмлэгч ханган нийлүүлэгч -“Говь газ” ХХК
5. “GRAND PRIX” Шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч -“Хүннү эйр” ХХК

Энэхүү арга хэмжээ нь зөвхөн шилдэг таван ханган нийлүүлэгчийг тодруулаад зогсохгүй Монголын бизнес, аж үйлдвэрийн салбарын ололт, амжилтыг тэмдэглэдэг онцлогтой арга хэмжээ юм. Хүчирхэг, өрсөлдөхүйц, тогтвортой ханган нийлүүлэгчид – Бидний хамтын амжилт! Баяр хүргэе!

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.