Чойрын Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутнууд Оюу Толгой компаниас бий болгож өгсөн боломжуудыг үнэлж байна

Нэмэлт мэдээллийг:
П.Баярмагнай
Оффис: +976-11-331880
Гар утас: +976-99111851

Боловсрол шилдэг оюутнуудад ихээхэн боломж олгож байна

Улаанбаатар, Монгол улс (ot.mn) – Өнгөрсөн Бямба гаригт  болсон Говь-Сүмбэр аймгийн уул уурхайн МСҮТ-ийн өргөтгөлийн шав тавих ёслолын үеэр урлагийн үзүүлбэр үзүүлсэн гурван оюутан МСҮТ шинэчлэгдсэнээр бий болж байгаа боломжийн талаар ярилаа.

Авьяаслаг морин хуурч, 19 настай Энэбиш  түүний суралцсан нэг жилийн хүнд машин механизмын операторын сургалт өмнө нь явагдаж байсан богино хугацааны сургалтаас илүү чанартай  гэж ярив.

Уул уурхайн салбар нь Монголын ирээдүйн чухал хөтлөгч бөгөөд олборлох салбарын ажил мэргэжлийн сургалт “үнэхээрийн шаардлагатай” гэж  Энэбиш нэмж хэлэв.

Тус МСҮТ-ийн уул уурхайн хангамжийн ангийн оюутан Бадмаараг авьяаслаг дуучин билээ. Сургуулийн багш нарын зохиосон жүжигт Бадмаараг тоглосон. Шинэ ажил мэргэжилтэй болох боломж олгосон Оюу Толгой төсөлд Бадмаараг талархаж явдгаа дурдсан билээ.

17 настай Чойхонацаг дээрх ёслолын арга хэмжээний үеэр дуу дуулж сонирхуулсан билээ. Тэр тус МСҮТ-д экскаватор барьж сурахаар суралцаж байгаа юм. Чойхонацаг “ Оюу Толгой төсөл бидний нүдийг нээж боломжийг харуулсан” гэж хэлсэн Г.Энхбат захиралтайгаа болон бусад оюутнуудтайгаа санал нийлж байна гэж ярив.

Оюу Толгой компаний ерөнхий захирал Камерон МакРей Оюу Толгой компани, Говь-сүмбэр аймгийн уул уурхайн МСҮТ сургуулийн хамтын ажиллагаа оюутнуудад шинэ ажил мэргэжилтэй болох боломж олгож байгаад баярлаж байгаагаа хэлэв.

“ Тус сургуулийн оюутнууд их авьяастай юм. Сургуулийн багш, ажилчид оюутан сурагчдыг ирээдүйд олон ажлын байр бий болгох салбарт ажиллаж, хөдөлмөрлөхөд нь үнэхээр бэлтгэж, сургаж чадаж байна. Дөрвөн жилийн хугацаанд тус сургуулийн оюутнуудын тоо 90-ээс 700 болон нэмэгдэнэ гэдэг тус сургуулийн багш ажилчдын хичээл чармайлтын үр дүнг батлан харуулж байна. Чойрын МСҮТ цаашдаа хөгжин цэцэглэхийн ерөөлийг дэвшүүлье” гэж Камерон МакРей ярив. 

Оюу Толгой ХХК-ийн тухай

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.