Оюу Толгой ХХК-ийн ханган нийлүүлэгч болсноор зах зээл дээрхи нэр хүнд өссөн
Хөргөлт сервис ХХК 2000 оноос хүнсний болон тусгай зориулалтын, ахуйн болон төвлөрсөн хөргөлтийн систем, дунд болон их оврын барилгын агааржуулалтын системийг угсрах, сэлбэг материалын худалдаа эрхлэх зэрэг үйл ажиллагаа явуулж иржээ.
Оюу Толгой ХХК-ийн ханган нийлүүлэгч болсноор зах зээл дээрхи нэр хүнд өссөн
Хөргөлт сервис ХХК 2000 оноос хүнсний болон тусгай зориулалтын, ахуйн болон төвлөрсөн хөргөлтийн систем, дунд болон их оврын барилгын агааржуулалтын системийг угсрах, сэлбэг материалын худалдаа эрхлэх зэрэг үйл ажиллагаа явуулж иржээ. Өнөөдөр 40 гаруй ажилтантай, 3 хэсэгт хуваагдан үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус компани Оюу Толгой ХХК-тай 2004 оноос хамтран ажиллаж эхэлжээ. Эднийх хамтын ажиллагааны үр дүнд зах зээл дээрхи нэр хүнд нь байнга өсөж, олон давуу тал бий болжээ. Үүнээс гадна компанийн үйл ажиллагаа, эдийн засгийн хөгжилд ч тодорхой өсөлт гарч байгаа юм. Хөргөлт сервис ХХК-ийн орлогч захирал Т. Оюун-Эрдэнэ “Бид чанартай бүтээгдэхүүн хүмүүст танилцуулах ёстой гэдгээ мэдсэн. Анх тааралдсан бүтээгдэхүүнээ л нийлүүлж байлаа. Түүнээс үүдэлтэй доголдлууд ч их гардаг байсан. Одоо зөвхөн чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх бодлогоо баримтлан ажиллаж байна. Чанар бидний давуу тал болдог. Оюу Толгой ХХК-тай хамтран ажиллаж байгаадаа ханган нийлүүлэгчийнхээ хувьд баяртай байдаг” хэмээн ярилаа. Хөргөлт сервис ХХК БНХАУ-ын байгальд ээлтэй, эрчим хүчинд хэмнэлттэй, удаан эдэлгээтэй, GREE брендийн албан ёсны борлуулагч болжээ. Цаашид хүмүүсийн ажиллах амьдрах, эрүүл аюулгүй, цэвэр тав тухтай орчинг найдвартай ханган ажиллах зорилготой байгаа аж.
Анх агааржуулалт, хөргөлт ямар хэрэгтэй вэ гэдгийг хүмүүс төдийлөн ойлгодоггүй байж. Харин өнөөдөр ийм бүтээгдэхүүн, үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй гэдгийг бүгдээрээ мэддэг болжээ. Тиймээс ч зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүний тоо байнга өсч, өөрсдөө үйлдвэрлэл явуулах сууриа тавьж, үүнийхээ үр дүнд агааржуулалтын хоолойн автомат үйлдвэрээ ч ашиглалтад оруулахад бэлэн болжээ.
Энэ компани мэргэжлийн баг, зөв зохион байгууллалт, зах зээл дэх бодит үнийн санал, ажлын сайн гүйцэтгэлээрээ бусдаас ялгарахыг эрмэлздэг. Энэ давуу талаараа Оюу Толгой ХХК-ийн ханган нийлүүлэгч болсон хэмээн үздэг аж.
Хөргөлт сервис компани Оюу Толгой ХХК-ийн 'Сарын шилдэг нийлүүлэгч'-ээр шалгарсан юм. Хамтрагч, ханган нийлүүлэгчдийн үзүүлсэн онцгой үйлчилгээг сайшаан урамшуулах зорилгоор энэхүү сар бүрын шилдэгийг жижиг, дунд нийлүүлэгч, Өмнөговь аймгийн нийлүүлэгч, шилдэг гэрээлэгч гэсэн 4 төрлөөр шалгаруулдаг.
Leave a Reply
You must be logged in to post a comment.