Өнөөдөр “Үндэсний Аж Үйлдвэрийн Зөвлөл”-өөс зохион байгуулсан “Хөгжилд Хүргэх Зам – 2018” үзэсгэлэн болж өнгөрлөө. Уг үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх оролцож Монгол Улсад үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдтэй танилцлаа. Ерөнхий Сайд У.Хүрэлсүх Оюу толгойн санхүүжилттэй Говийн Оюу – Хөгжлийг Дэмжих Сан болон Өмнөговь аймгийн хамтран санхүүжүүлсэн Даланзадгад сумын нийтийн тээвэрт үйлчлэх, утаа ялгаруулдаггүй, цахилгаан экобусыг онцлон цаг гарган танилцсанд бид талархаж байна.
Leave a Reply
You must be logged in to post a comment.