Хэвлэлийн мэдэгдэл

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

Уурхайд гарсан золгүй явдлыг цагдаагийнхан шалгаж байна

Монгол улс, Улаанбаатар хот (ot.mn) – Өчигдөр буюу Бямба гарагт Оюу Толгой төслийн талбайд нэг ажилтан залуу амь насаа алдсан харамсалтай явдал гарсан бөгөөд цагдаагийн байгууллага шалгалтаа эхлүүлээд байна.

Талийгаачийн ар гэрийнхэнд компанийн бүх ажилчдын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна.

Талийгаачийн цогцсыг Бямба гарагт ажилчдын хоолны газрын орчмоос олсон бөгөөд хэргийн газарт түргэн тусламжийнхан нэн даруй очсон ч харамсалтай нь амь насыг нь аврахад хэт оройтсон байсан.
Шөнийн ээлжийн ажилчдад энэхүү хэрэг явдал нь хүндээр туссан бөгөөд тэдэнд сэтгэлзүйн зөвлөгөө өгч байна.

Талийгаачийн гэр бүлийг хүндэтгэн хувийн мэдээллийг олон нийтэд мэдэгдэх боломжгүй болно.

ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ТУХАЙ

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн газар, Айвенхоу Майнз, түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66 хувийг Айвенхоу Майнз, 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг.

Оюу Толгой ХХК байгаль орчин, ажилтан ажиллагсдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, үйл ажиллагаагаа чин шударгаар явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк хаяг Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.