Орон нутгийн аж ахуйн нэгж, компаниуд Оюу Толгойтой гэрээ байгуулсан тохиолдолд ажлын байр, өсөлт баталгаатай байдаг гэв
Монгол улс, Улаанбаатар хот (ot.mn) – Ханбогд сумын аж ахуйн нэгжүүд Оюу Толгой төслийн орон нутгийн бизнесийг өсөн дэвжихэд оруулж оруулж буй хувь нэмрийг үнэлж, дэмжиж явдгаа илэрхийлэв.
Ханбогд сумын оёдлын үйлдвэрлэл эрхэлдэг “Өлзийт Мөнх Овоо” ХХК-ийн захирал Ш.Туяа хэлэхдээ “Оюу Толгой төслийн зүгээс бага хүүтэй зээл олгосноор оёдлын шинэ цех барьж үйл ажиллагаагаа хоёр дахин өргөжүүлэх боломжтой болно. Бид Оюу Толгой төсөлтэй хамтрах ирээдүйн хамтын ажиллагаандаа итгэлтэй байдаг учраас үйл ажиллагаагаа өргөжүүлэх шийдвэр гаргасан” гэлээ.
Ш.Туяа бизнесээ 2007 онд эхэлсэн бөгөөд одоо 8 ажилчинтай. Нэг ажилчин нь Улаанбаатарт ажилладаг байна. 2008 оноос хойш Оюу Толгой төсөлтэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд одоо Оюу Толгой төслийн захиалга тус оёдлын цехийн ихэнх захиалгыг бүрдүүлж байна. Энэ жил 40 сая төгрөгийн ажилчдын хувцас оёх гэрээг тус төсөлтэй байгуулжээ.
Ш.Туяа Ханбогд суманд аж үйлдвэрийн салбарыг бий болгохыг хүсч явдагаа өгүүлж өрсөлдөөн бий болвол Ханбогд сумын хувьд өсөн дэмжих зөв зам бий болох ихээхэн ирээдүйтэй гэж үздэгээ хэллээ.
Ханбогд сумын сүүлийн хэдэн жил маш амжилттай ажиллаж буй модон эдлэлийн үйлдвэрлэлийн “Дэмчиг ур хийц” ХХК-д мужааны ажилтай М.Тогтохбаяр хэлэхдээ “Оюу Толгойтой гэрээ байгуулснаар манайх өндөр цалинтай ажилд хэд хэдэн залуусыг сургаж, үндсэн ажилтнаар аваад байна. манайх 2009 онд анх мод боловсруулах, модон эдлэл хийх чиглэлээр анха байгуулагдаж байсан. Хэдхэн жилийн дотор үйл ажиллагааныхаа хүрээг тэлж, Оюу Толгой төслөөс нийтдээ 80 сая төгрөгийн бараа бүтээгдэхүү нийлүүлэх захиалга аваад байна” гэв.
Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч Камерон Макрей хэлэхдээ “ Ханбогд сумын ажилчид, бидний үйл ажиллагаанаас ашиг тус хүртэж байдагтай адилаар бид ч тэдний үйл ажиллагаанаас ашиг тус хүртэж байдаг. Монголын дархчууд, урчууд дэлхийд гайхагддаг билээ. Эдгээр аж ахуйн нэгж, пүүс компаниудтай хамтран хөгжиж дэвшихийг бид хүсэж байна” гэлээ.
“Дэмчиг ур хийц” ХХК-ийн ажилтан М. Тогтохбаяр
Өлзийт Мөнх Овоо” ХХК-ийн захирал Ш. Туяа
Оюу Толгой ХХК-ийн тухай
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.