Ханбогдын иргэд “Нээлттэй өдөрлөг”-т өргөнөөр оролцлоо

“Оюу толгой” компаниуламжлалт“Нээлттэй өдөрлөг”-өө Өмнөговь аймгийн Ханбогд суманд өнөөдөр зохион байгууллаа. “Оюу толгой” компани орон нутгийн удирдлага, ард иргэдтэй бүх түвшинд тогтмол харилцаатай ажиллах зорилготой байдаг. Тиймээс “Нээлттэй өдөрлөг” нь чухал үүрэгтэй бөгөөд энэ арга хэмжээний үеэр компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны талаарх сүүлийн үеийн мэдээллийг өгдөг уламжлалтай.

“Нээлттэй өдөрлөг” саяхан үүдээ нээсэн “Иргэдийн хөгжлийн төв”-ийн байранд болж, Ханбогд сумын ИТХ-ын дарга Х.Нэхийт болон сумын иргэд идэвхитэй оролцлоо. “Оюу толгой” компанийн уурхай, байгаль орчин, худалдан авалт, хүний нөөц, сургалт, орон нутгийн харилцаа, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны хэлтсийн удирдлагууд хүрэлцэн ирж, өөрсдийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл оролцогчдод өгсөн байна.

“Оюу толгой” ХХК-ийн Нийгмийн харилцааны хэлтсийн ерөнхий менежер Ш.Байгальмаа “Оюу толгой компани харилцан хүндлэл, идэвхтэй хамтын ажиллагаа болон урт хугацааны зорилго дээр суурилсан тогтвортой, сайн хөршийн харилцааг орон нутагт бэхжүүлэхийг зорьдог. Нээлттэй өдөрлөг нь хүүхэд багачууд, залуус, ахмад настнууд гээд орон нутгийн бүх иргэдтэй илүү ойртон уулзаж ярилцах, харилцан ойлголцох, хатмран ажиллах боломж бүрдүүлдэг” хэмээн ярилаа.

“Оюу толгой” компани Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумтай “Хамтын ажиллагааны гэрээ” 2015 оны 4 дүгээр сард байгуулсан.Уг гэрээ нь орон нутгийн эдийн засгийн хөгжил, нийгмийн дэд бүтэц, байгаль орчин, соёлын өвийг хамгаалах зэрэг үйл ажиллагаандчиглэсэн юм.

“Оюу толгой” компани Өмнөговь аймгийн тогтвортой хөгжлийг дэмжсэн төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. 2015 оны эхний таван сарын байдлаар эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, орон нутгийн дэд бүтэц, бэлчээрийн менежмент, малчдын худгийг сэргээх зэрэг ажлуудад нийтдээ 780 мянга орчим ам.доллар зарцуулаад байна.