Зээлийн хөтөлбөрт хамрагдан ажлын байр болон тоног төхөөрөмжтой болсоноор бүтээмж ч эрс нэмэгдэж, ажилчдынхаа тоог 13 болгожээ.
“Би Ханбогд сумынхаа дунд сургуульд багш, захирлаар ажиллаж байх хугацаандаа үндэсний хувцас сонирхож оёдог байлаа. 2010 онд сургуулийн ажлаа хүлээлгэн өгөөд гэрээр бэр болон охинтойгоо нийлж гоёлын хувцас, үндэсний дээл, цамц, машины болон буйдангийн бүрээс хийдэг болсон” хэмээн бизнеснийхээ түүхийг өгүүлэх энэ эмэгтэйг Ш.Туяа гэдэг.
Зээлийн хөтөлбөрт хамрагдан ажлын байр болон тоног төхөөрөмжтой болсоноор бүтээмж ч эрс нэмэгдэж, ажилчдынхаа тоог 13 болгожээ.
“Би Ханбогд сумынхаа дунд сургуульд багш, захирлаар ажиллаж байх хугацаандаа үндэсний хувцас сонирхож оёдог байлаа. 2010 онд сургуулийн ажлаа хүлээлгэн өгөөд гэрээр бэр болон охинтойгоо нийлж гоёлын хувцас, үндэсний дээл, цамц, машины болон буйдангийн бүрээс хийдэг болсон” хэмээн бизнеснийхээ түүхийг өгүүлэх энэ эмэгтэйг Ш.Туяа гэдэг. Тэднийг үйл ажиллагаагаа эхэлж байх үед Оюу Толгой компанийн Хангамжийн хэлтэсийн ажилтан, удирдлагууд танилцаад анх удаа ажлын байрны сандалын бүрээсний захиалга өгч байсан аж. Эхний бүтээгдэхүүнээ амжилттай үйлдвэрлэсний дараа автомашины суудлын бүрээс, уурхайн ажилчдын цамц зэрэг бүтээгдэхүүнийн захиалга авч үйлдвэрлэж эхэлжээ. Тухайн үед бэр, охины хамтаар гэрийнхээ нэг өрөөнд, ахуйн зориулалттай 3 оёдлын машин дээр ажлаа хийдэг байв.
Үүний дараа Оюу Толгой ХХК-иас ажлын хувцасны захиалга авч, тогтмол орлоготой болж үйлдвэрлэлээ ч өргөжүүлжээ. Эднийх 2011 онд Оюу Толгой компанийн Ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх зээлийн хөтөлбөрт хамрагдан ажлын байр барих, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар 30 сая төгрөгийн зээл авсан байна. Түүгээрээ оёдол, эсгүүрийн тусдаа заал бүхий 84 метр квадрат ажлын байр, үйлдвэрийн зориулалттай оёдолын машин худалдан авчээ. Үйлдвэрлэлийн байрны зай талбайгаа томруулж, зориулалтын тоног төхөөрөмжтой болсоноор бүтээмж ч эрс нэмэгдэж, ажилчдынхаа тоог 13 болгожээ.
Сайн ажилтантай байж чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Тиймээс Оюу Толгой компанийн Хангамжийн хэлтэсээс зохион байгуулсан оёдол, эсгүүрийн шат дараалсан сургалтуудад ажилчдаа суулгаж, мэдлэг чадварыг нь нэмэгдүүлжээ. Захирал Ш.Туяа ч санхүүгийн бүртгэл, хэрэглэгчид зориулсан үйлчилгээ, бизнесийн төлөвлөгөөний сургалтуудад хамрагдаж өөрийгөө 'цэнэглэсэн' байна.
Өлзийт Мөнх Овоо ХХК-ийн захирал Ш.Туяа ”Бид чанартай бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь нийлүүлэхийг зорьдог. Бас ажилтан бүр чанар шалгагч гэсэн уриаг байгууллагадаа хэрэгжүүлсэн. Энэ бол хүн бүр өөрөө өөрийнхөө бүтээгдэхүүнд өндөр шаардлага тавьна гэсэн үг. Цаашид орон нутгийн иргэддээ хүрч ажиллах, тэдэнд хэрэгцээтэй үйлчилгээг бий болгохоор ажиллаж байна” хэмээн танилцуулсан.
Өлзийт Мөнх Овоо компани Оюу Толгой ХХК-ийн Өмнөговь аймгийн 'Сарын шилдэг нийлүүлэгч'-ээр шалгарсан юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.