Хамтдаа хөгжих ханган нийлүүлэгчид

“Оюу Толгой төслийн үр өгөөжийг Монголчууд бүгдээрээ хүртэж байгаа. Манай компани бүтээн байгуулалтад хэрэгтэй зүйлс нийлүүлж, өөрсдийн хувь нэмрээ оруулж байна” хэмээн компанийн Санхүүгийн захирал Я.Баттөгс өгүүлсэн.

MMMS компани үүсгэн байгуулагдаад 4 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд дэлхийн томоохон компаниудын албан ёсны гэрээт боруулагч болжээ.

“Оюу Толгой компани үнийн санал авахаас эхлээд бараагаа агуулахад хүлээлгэж өгөх хүртэл олон дүрэм журам мөрдүүлдэг. Эхэндээ төвөгтэй санагдаж байсан ч явцын дунд бид их зүйлийг сурч мэдсэн. Бидний хувьд хамтдаа хөгжиж байгаа. Манайхтай адилхан олон зуун ханган нийлүүлэгчид санхүүгийн хувьд ч, үйл ажиллагааны хувьд ч хөгжиж байгаа болов уу гэж боддог” хэмээн Mongolian Mining Machinery Supplies компанийн Санхүүгийн захирал Я.Баттөгс ярьж байна. Энэ бол бидэнд хандаж хэлдэг олон копанийн үгийн нэг.

MMMS компани үүсгэн байгуулагдаад 4 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд дэлхийн томоохон компаниудын албан ёсны гэрээт боруулагч болжээ. Өнөөдөр Монголын зах зээлд уул уурхайн олборлолт болон хайгуулд ашиглах шаардлагатай машин тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нийлүүлдэг. Тус компани уул уурхайн бизнест дэлхийн зах зээлээс чанартай, боломжийн үнэ ханштай, бүтээгдэхүүн нийлүүлэх, зуучлах, зорилготой байгуулагджээ.

Харин Оюу Толгой компанитай 2010 оноос хамтран ажиллаж, олон улсын чанарын шаардлага хангасан, бүтээн байгуулалтад үед шаардлагатай ус суваг, агааржуулалтын систем зэрэг 100 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж байгаа юм.

Үүний бусад уул уурхайн компани, цахилгаан станцад бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. MMMS компани 2010 оноос хойш Бээжин, АНУ-д албан ёсны төлөөлөгч ажиллуулж эхэлжээ.

“Оюу Толгой төслийн үр өгөөжийг Монголчууд бүгдээрээ хүртэж байгаа. Манай компани бүтээн байгуулалтад хэрэгтэй зүйлс нийлүүлж, өөрсдийн хувь нэмрээ оруулж байна” хэмээн Я.Баттөгс өгүүлсэн. Үнэхээр үндэсний бахархал болсон Оюу Толгойн бүтээн байгуулалтад Монголын олон зуун компани бүтээн оролцож, бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа юм.