Манай компани борлуулалт, сургалт үйлчилгээ, засварын ажил хамт хийдгээрээ бусдаас давуу талтай. Энэ бол бидний найдвартай ханган нийлүүлэгч байхын баталгаа
Гео инстрюментс ХХК-ийн Борлуулалтын менежер "Хэдийгээр Оюу Толгой компани шаардлага өндөртэй, цаг хугацаа бол хууль гэдэг ч бидний хувьд байнга суралцаж байгаа төдийгүй илүү хариуцлагатай, илүү их нягт нямбай, найдвартай ажиллах үндэс болсон" хэмээн дүгнэсэн.
“Манай компани борлуулалт, сургалт үйлчилгээ, засварын ажил хамт хийдгээрээ бусдаас давуу талтай. Энэ бол бидний найдвартай ханган нийлүүлэгч байхын баталгаа” хэмээн Гео инстрюментс ХХК-ийн Борлуулалтын менежер Б.Эрдэмбилэг ярьж байна. Учир нь тус компани дэлхийд GPS-ийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээлээ нэгд ордог Trimble компанийн албан ёсны гэрээт борлуулагч юм. Дэлхийн 140 гаруй оронд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг, 180 гаруй патент эзэмшдэг, 30 гаруй оронд салбартай томоохон компанийн Монгол дахь түншээр ажиллаад 2 жил гаруй болж байгаа учраас бүх зүйлээ өөрсдөө хийдэг.
Эднийх анх 2004 оноос эхлэн Trimble компанийн тоног төхөөрөмж борлуулж, бас Оюу Толгой компанитай хамтран ажиллах эхлэлээ ч тавьсан байна. Аливаа бизнесийн байгууллагын өсөлт хөгжилт хамтран ажиллагч, худалдан авагчидтай шууд холбоотой. Гео инстрюментсийн хувьд Оюу Толгой компанитай хамтран ажилласнаар санхүүгийн хувьд ч чадвартай болж өөрийн гэсэн агуулахтай болж, засварын цехээ нээжээ. Ингэснээр тоног төхөөрөмжөө байнга бэлэн байлгах, гарсан эвдрэл гэмдлийг шуурхай засах боломж бүрджээ. Энэ бол дэлхийд тэргүүлэгч уурхайн том төслийн байнгын нийлүүлэгч болсоны үр дүн юм.
Гео инстрюментс ХХК-ийн Борлуулалтын менежер "Хэдийгээр Оюу Толгой компани шаардлага өндөртэй, цаг хугацаа бол хууль гэдэг ч бидний хувьд байнга суралцаж байгаа төдийгүй илүү хариуцлагатай, илүү их нягт нямбай, найдвартай ажиллах үндэс болсон" хэмээн дүгнэсэн. Бас компанийнхан дотоод үйл ажиллагааг нь сайжруулах аудитын шалгалтад орж, ирсэн зөвлөхөөс нь ихийг сурч мэдсэн байна. Үндсэндээ эдний хувьд хамтдаа хөгжиж байгаа гэж хэлмээр.
Оюу Толгой ХХК хамтрагч, ханган нийлүүлэгчдийн үзүүлсэн онцгой үйлчилгээг сайшаан урамшуулах зорилгоор 'Сарын шилдэг нийлүүлэгч' шалгаруулдаг уламжлалтай. Гео инстрюментс ХХК энэ оны 7 дугаар сарын шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.