МонХорус Интернэшнл ХХК 2005 оноос хойш Оюу Толгой компанитай хамтран ажиллаж, уул уурхайн цахилгаан хангамж, үүн дотроо кабел гэрэлтүүлэг зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнээ Герман, Польш, зэрэг улсуудын компаниудаас оруулж ирж нийлүүлж байна.
Дэлхийд тэргүүлэгч уул уурхайн компани болох Оюу Толгой хамтран ажилласнаар ажилчдынх нь ур чадвар нэмэгдэж, өөрийн гэсэн туршлагатай болж, сайн нийлүүлэгч болох боломжоо бүрдүүлсэн байна.
“Манай компанид уул уурхайн бүтээгдэхүүнийг дагнан хариуцдаг баг бий болсон. Цаг алдахгүй цаг тухайд нь хангах, бараа бүтээгдэхүүнээ сайн мэдэх, бас цаг алдахгүй шуурхай нийлүүлэх бодлогоор ийм чиглэл гаргаж ангилсан” хэмээн МонХорус Интернэшнл ХХК-ийн Маркетингийн менежер Г. Ганпүрэв ярьж байна.
Энэ бол уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийг дагаад, олон компани өсөж өргөжиж байгаагийн жишээ юм. Монгол-Польшийн хамтарсан МонХорус Интернэшнл ХХК нь 1997 онд байгуулагдсан бөгөөд цахилгаан эрчим хүчний хангамжийн чиглэлээр найдвартай тэжээлийн төхөөрөмжүүдийн нийлүүлэлт, угсралт, суурилуулалт, оношлогоо засвар үйлчилгээ, түрээс, сэлбэгийн худалдаа, дизель генератор, тасралтгүй тэжээлийн төхөөрөмж, тогтмол гүйдлийн тэжээлийн төхөөрөмж, сэргээгдэх эрчим хүч, барилгын цахилгаан хангамж, угсралт зэрэг чиглэлүүдээр ажилладаг. Тус компани байгуулагдсан цагаасаа анхдагч байж үйл ажиллагаандаа орчин үеийн шинэлэг, техник технологийг нэвтрүүлэн эрчим хүч, барилгын салбарын хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсаар иржээ.
МонХорус Интернэшнл ХХК 2005 оноос хойш Оюу Толгой компанитай хамтран ажиллаж байна. Уул уурхайн цахилгаан хангамж, үүн дотроо кабел гэрэлтүүлэг зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж байна. Эдгээр бүтээгдэхүүнээ Герман, Польш, зэрэг улсуудын компаниудаас оруулж ирдэг.
Дэлхийд тэргүүлэгч уул уурхайн компани болох Оюу Толгой хамтран ажилласнаар ажилчдынх нь ур чадвар нэмэгдэж, өөрийн гэсэн туршлагатай болж, сайн нийлүүлэгч болох боломжоо бүрдүүлсэн байна. Үүний зэрэгцээ шинээр ажлын байр ч гарах болжээ. Эднийх уул уурхайн бүтээгдэхүүн хариуцсан багтай болж, 10 гаруй хүн шинээр авчээ.
МонХорус Интернэшнл ХХК-ийн хувьд хэрэглэгч үйлчлүүлэгчдээ үргэлж дээдэлсэн бодлого явуулж, бараа бүтээгдэхүүнээ цаг тухайд нь найдвартай хангаж ажилладаг байна.
Оюу Толгой ХХК- ийн 'Сарын шилдэг нийлүүлэгч'-ийн 6 дугаар сарын жижиг дунд бизнесийн шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарчээ.
Leave a Reply
You must be logged in to post a comment.