Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Оюу Толгой компанитай хамтран ажиллаж байгаагаас гадна их зүйлийг сурч мэдэж байна.
“Магадгүй ямар бага юм бэ, гэж бодож болох юм гэхдээ бид хүний тоогоор бус өндөр мэргэжилтэй боловсон хүчнийг дэмжин ажиллуулах зорилготой. Одоогийн энэ тоо маань манай компанид хангалтай байгаа” гэж үйл ажиллагаа эрхэлсэн захирал Н.Энхтөр ярисан.
Оюу Толгой төслийн 9 дүгээр сарын шилдэг жижиг дунд бизнесээр ЮЛ Экюпмент ХХК шалгарсан юм. Энэхүү компани 2007 онд компанийнхаа түүхийн хуудсыг эхлүүлж, Оюу Толгой төсөлтэй тасралтгүй дөрвөн жил, дөрвөн улиралыг дамнуулан хамтран ажиллаж байна.
Анх 23 хүний бүрэлдэхүүнтэй гараагаа эхэлсэн уг компани өдгөө 40 ажилтантай болжээ. “Магадгүй ямар бага юм бэ, гэж бодож болох юм гэхдээ бид хүний тоогоор бус өндөр мэргэжилтэй боловсон хүчнийг дэмжин ажиллуулах зорилготой. Одоогийн энэ тоо маань манай компанид хангалтай байгаа” гэж үйл ажиллагаа эрхэлсэн захирал Н.Энхтөр ярисан.
ЮЛ Экюпмент компани дизель цахилгаан үүсгүүр, далд уурхайн тоног төхөөрөмжийн дугуй, хүнд тэрэг, өндөр даралтын шаланк мөн дугуйг хөөсөөр нөхөх үйлчилгээг үзүүлж байна. Бүтээгдэхүүн болон үйлчилгээг хослуулан ажиллаж байгаа аж. Монголд анх удаа дугуй хөөсөөр нөхөх шинэ технологийг Өмнөд Африкаас авчирч уул уурхайн салбарт нэгэн шинэ аргыг хэрэгжүүлж байна.
'Эзэн нь мөнх, эд нь хэврэг' гэж ерөөдөг. Гэхдээ шинэ арга технологийн үрээр далд уурхайн техникийн эвдрэл цаг алдахгүй болж, эзэн эд хоёр өнөд орших боломж нээгджээ. Энэхүү компани нь дан ганц Оюу Толгой бус Ухаа Худаг, Хөшөөтийн уурхай зэрэг уул уурхайн компаниудад бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Мөн Ухаа Худаг дээр өндөр даралтын шаланкны цех ажиллуулж байгаа аж. Бүтээгдэхүүнээ 'Work Shop' дээрээ бэлэн болгож Оюу Толгойн сайт руу хүргэдэг байна. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Оюу Толгой компанитай хамтран ажиллаж байгаагаас гадна их зүйлийг сурч мэдэж байна. Олон улсын стандартад хүрч, цаг хугацаанд нь бүтээгдэхүүн нийлүүлнэ гэдэг соёл мөн асар их нэр төрийн хэрэг гэдгээ илэрхийлсэн юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.