Б.Отгонцэцэг оёдлын мэргэжил эзэмшсэнээс хойш тасралтгүй 24 жил оёдлын чиглэлээр ажиллаж байгаа нэгэн. Тэрээр анх 2005 онд өөрийн хувцас захиалга, засварын газраа нээж, гурвуулаа ажиллаж эхэлжээ.
Өнөөдөр эднийх Оюу Толгой ХХК-ийн захиалгаар төрөл бүрийн хөдөлмөр хамгаалалын хувцас нийлүүлэхийн зэрэгцээ бүтээгдхүүнийхээ тоог нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжөө шинэчлэн сайжруулж байгаа юм.
Б.Отгонцэцэг оёдлын мэргэжил эзэмшсэнээс хойш тасралтгүй 24 жил оёдлын чиглэлээр ажиллаж байгаа нэгэн. Тэрээр анх 2005 онд өөрийн хувцас захиалга, засварын газраа нээж, гурвуулаа ажиллаж эхэлжээ. Үүнээс хойш үйл ажиллагаагаа өргөжүүлэн 2010 оны 5 дугаар сараас эхлэн Оюу Толгой ХХК- тай хамтран ажиллаж эхэлсэн байна. Тэдний эхний захиалга дээжний уут байв. Түүнийгээ ч хугацаанд нь чанартай сайн хийж нийлүүлсэнээр, ханган нийлүүлэгч болсон түүхтэй.
Энэ оёдлын газрын үйл ажиллагаа өргөжин тэлж олон хүнийг ажлын байраар ханган ажиллахын зэрэгцээ орон нутагтаа татвар төлөгч аж ахуйн нэгж болж 'Говь хангайн андууд' компаниа энэ оны 4 дүгээр сард байгуулсан байна .
Өнөөдөр эднийх Оюу Толгой ХХК-ийн захиалгаар төрөл бүрийн хөдөлмөр хамгаалалын хувцас нийлүүлэхийн зэрэгцээ бүтээгдхүүнийхээ тоог нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжөө шинэчлэн сайжруулж байгаа юм. Ажилчдаа тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд дундаж цалингаа нэмэх, ажлын байрны тохь тухтай байдлыг хангах, нийгмийн даатгалд бүрэн хамруулах зэрэг ажлууд хийжээ.
Тус компани орон нутгийн бизнес, эдийн засгийг дэмжих, малчдын мал ахуйн орлогыг нэмэгдүүлэх 'Говийн шим' хөтөлбөрт хамрагдан зээл авч, үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Говь хангайн андууд ХХК-ийн захирал Б.Отгонцэцэг “Манай компани оёдлын болон туслах материалын дэлгүүр нээх зорилготой байгаа. Бид 25 хүнийг ажлын байраар хангасан. Цаашид ажилчдынхаа эрүүл мэнд, аюулгүй ажиллах нөхцөлд анхаарч, ажилчдын тоогоо нэмэгдүүлнэ” хэмээн ярьж байлаа. Тус компани ажлын байрандаа амралтын өрөө гаргаж, хүмүүсийнхээ өдрийн хоолны асуудлыг шийдсэн байна.
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах Говь хангайн андууд компани ийнхүү тасралтгүй урагшилж, аймгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байна.
Б.Отгонцэцэг нь 2011 оны 4 сарын болон 2012 оны 10 дугаар сарын Шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.