Оёдлын цехээс үйлдвэрлэгч компани руу…

Орон нутгийн ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжиж, сурган, ажлын байраар хангаж байгаа нь олны талархлыг хүлээж байгаа юм.

Б. Дэлгэрцэцэг, Тэрээр анх 2000 онд хувцас засвар, оёдлын цех нээж 2 хүнтэй хамтран ажиллуулж байсан бөгөөд 2010 оны 6-р сараас эхлэн Оюу Толгой ХХК-ийн захиалга авч эхэлжээ. Үүнээс хойш үйл ажиллагаа нь тасралтгүй өсөж, өнөөдөр тус цех шинээр 12 хүн ажиллуулж, Оюу Толгой төслийн ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцас захиалгаар оёдог томоохон үйлдвэрлэл болжээ.

Оюу Толгой ХХК орон нутгийн жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх зорилгоор олон газартай хамтран ажилладаг. Эдгээр газрын нэг бол Өмнөговь аймгийн Говь уран шаглаа компани юм.

2010 оны 5-р сард Оюу Толгойн Худалдан авалтын хэлтэсийнхэн орон нутагт үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, хөгжүүлэх зорилгын хүрээнд тэдэнтэй хамтран ажиллах боломжуудыг судлан, оёдол эрхэлдэг хүмүүстэй уулзаж, тэдний оёдлын цехтэй танилцсан байна. Эдгээр хүмүүсийн нэг нь Даланзадгад суманд оёдлын үйлдвэрлэл эрхэлдэг Б. Дэлгэрцэцэг байв.

Тэрээр анх 2000 онд хувцас засвар, оёдлын цех нээж, 2 хүнтэй хамтран ажиллуулж байсан бөгөөд 2010 оны 6-р сараас эхлэн Оюу Толгой ХХК-ийн захиалга авч эхэлжээ. Энэ үедээ орон нутагт бүртгэлтэй аж ахуйн нэгж болоогүй, татвар төлөх хэмжээнд үйл ажиллагаа нь өргөжөөгүй байлаа.

Үүнээс хойш үйл ажиллагаа нь тасралтгүй өсөж, өнөөдөр тус цех шинээр 12 хүн ажиллуулж, Оюу Толгой төслийн ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцас захиалгаар оёдог томоохон үйлдвэрлэл болжээ. Ялангуяа орон нутгийн ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжиж, сурган, ажлын байраар хангаж байгаа нь олны талархлыг хүлээж байгаа юм.

Б. Дэлгэрцэцэг “Бид Оюу Толгой ХХК-ийн ханган нийлүүлэгч болсноос хойш зохион байгуулсан олон сургалтанд хамрагдсан. Үүний үр дүнд техник, тоног төхөөрөмж, мэргэжлийн чадвар дээшилж, санхүүгийн хувьд тогтвортой болж биеэ даасан” хэмээн ярилаа. Энэ жил Говь уран шаглаа нэртэй орон нутагтаа татвар төлөгч аж ахуйн нэгж болсоны зэрэгцээ Оюу Толгой ХХК-иас хэрэгжүүлсэн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөлд хамрагдан хөнгөлөлттэй зээл авч, цехээ өргөжүүлэн барьж 109 м2 талбайтай болгожээ. Одоо тэндээ сүүлийн үеийн загварын оёдлын машин 10, тусгай машин хоёрыг суурилуулаад үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн ажилчдынхаа цалинг 50 хувиар нэмж, нийгмийн даатгалд бүгдийг нь хамруулжээ.

Ийнхүү говийн жижигхэн оёдлын цех өдрөөс өдөрт өргөжин тэлж, их бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байна.