“Оюу толгой” ХХК, НЗДТГ-тай хамтран нийслэлийн 7 эмнэлэгт тоног төхөөрөмж хандивлав

“Оюу толгой” ХХК Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран Улаанбаатар хотын 7 эмнэлэгт нийт 248 сая төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлав. Үүнд хэвтэн эмчлүүлэх ор 35, амьсгалын замын хурц халдварын дэгдэлтийн үед ашиглах нөөц ор 250, амьсгалын аппарат нэг, нярайн шарлалт бууруулах тоног төхөөрөмж 20 ширхгийг Баянгол, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газар болон эмнэлгийн бусад байгууллагад хүлээлгэн өгөв.