Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617
Өнгөрсөн Бямба гарагийн өглөө Оюу Толгой төслийн талбайд хүний амь эрсдсэн тухай мэдээлэлд компанийн зүгээс нэмэлт мэдэгдэл хийж байна.
Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа бөгөөд албан ёсны дүгнэлт гарах хүртэл бид уг хэргийн талаар ямар нэг мэдээлэл, дүгнэлт хийх боломжгүй.
Төслийн талбайд гэрээт компанийн 200 гаруй харуул, хамгаалалтын ажилчид ажиллаж ажилчдын аюулгүй байдлыг бүрэн хангаж байгаа болно.
Оюу Толгой компанийн бүх ажилтан, ажилчид ажлын байрандаа хэвийн ажиллаж байгаа бөгөөд төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байна.
Оюу Толгой ХХК-ийн тухай
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.