Нэмэлт мэдээллийг:
П.Баярмагнай
Оффис: +976-11-331880
Гар утас: +976-99111851
“Монголчуудад давуу эрх олгох” санаачилгад хоол хийх болон гоо сайхны сургалтын хөтөлбөрүүд багтаж байна
Монгол улс, Улаанбаатар хот (ot.mn) – Одоо баригдаж буй Оюу Толгой уурхай Өмний Говийн бүс нутагт эдийн засгийн өндөр хурдтай өсөлтийг бий болгох төлөвтэй байна.
Уурхайн дэд бүтцийг барьж байгуулах төслүүдээс гадна, Оюу Толгой төсөл нь Монгол улс даяар өргөн хэмжээний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ялангуяа, Өмнөговь аймагт орон нутгийн эдийн засгийг дэмжихэд болон оршин суугчдад мэргэжлийн ур чадварын сургалт явуулахад онцгойлон анхаарч байна.
Монгол улсын засгийн газартай байгуулсан Хөрөнгө Оруулалтын гэрээний дагуу, Оюу Толгой төсөл нь шаардлагатай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг төслийн талбайтай аль болох ойр газраас авч байна. Энэ нь орон нутгийн бизнес, компаниудтай тогтвортой харилцааг бий болгож хөгжүүлэх “Монголчуудад давуу эрх олгох” санаачилгын бүрэлдэхүүн хэсэг юм.
Мэргэжлийн ур чадвар бий болгож буй сургалтын нэг жишээ бол Оюу Толгой төслийн талбай дээр ажиллаж байгаа кафе юм. Энэ кафе нь Өмнийн Говьд шинэхэн талх, боов зардаг цөөн газруудын нэг. Орон нутгийн талх, нарийн боов үйлдвэрлэдэг ажилчдыг Оюу Толгой төслөөс сургасан бөгөөд одоо тэдгээр талх, нарийн боов үйлдвэрлэгчид сурсан мэдсэнээ Оюу Толгой төсөл дээр болон өөр бусад салбарт хэрэглэж байна.
Гоо сайхны салбарт ажиллаж байгаа хүмүүст ч Оюу Толгойн ур чадварын сургалт бас хамаатай. Оюу Толгой уурхайн талбай дээр ажиллаж байгаа үсчин, гоо сайханчид бүгд Монголын Гоо сайханчдын холбооны мэргэжлийн сургалтанд хамрагдсан байна. Оюу Толгой төсөлд үйлчилгээ үзүүлж байгаа ямар ч орон нутгийн бизнес, аж ахуйн нэгжийн хувьд эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, түргэн тусламж, эрүүл ахуйн сургалтанд хамрагдах шаардлагатай байдаг. Оюу Толгой төслийн хангамжийн мэргэжилтэн Тревор Сиддал “ миний харж байгаагаар, орон нутгийн бизнес, аж ахуйн нэгжүүд сургалтанд хамрагдсанаараа Оюу Толгой төсөлтэй хамт хөгжин дэвжинэ гэж ойлгодог. Сургалт бол орон нутгийн ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх хүчин чармайлтын нэгэн чухал тал юм” гэв.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монгол улс дахь хамгийн том алт-зэсийн төслийг хэрэгжүүлж буй уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар (хувьцааны 34%), Айвенхоу Майнз (66%) болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэлийн хүрээнд ажиллаж буй юм. Рио Тинто нь Айвенхоу Майнз компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч бөгөөд Оюу Толгойн төслийг удирдан явуулдаг. Оюу Толгойн хувьцааны 34%-ийн ноогдол ашгаас гадна Монгол улсын Засгийн газар нь татвар болон ашигт малтмалын нөөцийн төлбөрийг мөн авах юм.
Монголын өмнөд хэсэгт Говийн бүс нутагт орших Оюу Толгой нь дэлхийн хамгийн том, өндөр зэрэглэлийн зэс, алтны уурхайн нэг болох юм. Тус төсөл нь Монгол улсад хэрэгжиж буй, нэгдүгээр шатандаа 6 тэрбум гаруй ам долларын хөрөнгө оруулалт шаардсан хамгийн том төсөл билээ.
Оюу Толгой ХХК нь Монгол улсын тогтвортой ирээдүйд өөрийн хувь нэмрийг оруулах эрхэм зорилготой билээ. Үйлдвэрлэл эхлэхэд 10 ажилтан бүрийн 9 нь Монголчууд байхын зэрэгцээ Оюу Толгой нь 58 сая ам долларын (78 тэрбум төгрөг) хөрөнгө оруулалтыг сургалт, боловсролын чиглэлд оруулж, нэмэлт 27 сая ам долларыг (36 тэрбум төгрөг) Монгол улс дахь ур чадварын хомсдлыг нөхөхөд зориулсан Ажил эрхлэлтийн хөтөлбөрт зарцуулж байна.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, байгаль орчны удирдлагын тэргүүлэх туршлагыг ашиглаж, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, төслийн бүх оролцогч талууд, Монгол улсын ард иргэдийн сайн сайхны төлөө чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.