Нэмэлт мэдээллийг:
П.Баярмагнай
Оффис: +976-11-331880
Гар утас: +976-99111851
Оюу Толгой төслийн сургалтанд сууж, зээл авснаар Алтанцэцэг өөрийн бизнесийг эхлэх боломжтой болов
Монгол улс, Улаанбаатар (ot.mn) – Монголын хөдөө орон нутагт шинэ өндөг тийм ч амар олдоггүй билээ. Харин Оюу Толгойн Говийн Шим хөтөлбөрт хамрагдсан Г.Алтанцэцэгийн ачаар Өмнөговь аймгийн Манлай суманд шинэ өндөг олно гэдэг амархан болсон байна.
Алтанцэцэг тэтгэвэртээ гарсан мал аж ахуйн мэргэжилтэн бөгөөд Оюу Толгой төслийн санхүүжилт, сургалтын ачаар амжилттай ажиллаж байгаа өндөгний чиглэлийн тахианы фермээ байгуулж чаджээ. Алтанцэцэг өмнө нь 10 гаруй жилийн турш өндөгний чиглэлийн тахианы бизнесээ эхлэх гэж оролдож байсан ч хараахан хүчирдэггүй байжээ. Алтанцэцэг болон бусад жижиг бизнес эрхлэгчид өнгөрсөн 7 хоногт Улаанбаатарт ирж, бизнесээ яаж өргөжүүлэх талаар сургалтанд суусан байна.
“Оюу Толгой биднийг үнэхээр дэмжиж, байнга сургалтанд хамруулдаг. Оюу Толгойн сургалтын ачаар би өөрийн бизнесийг эхэлж, урам зоригтой, хариуцлагатай бизнес эрхлэгч болсон. Өмнө нь би өөрийн тахианы фермтэй болохсон гэж мөрөөддөг байсан. Миний тэтгэвэр бизнес эхлэхэд хангалттай хүрдэггүй байсан. Говийн Шим хөтөлбөрт оролцсоноор би өөрийн мөрөөдлөө биелүүлэх бүхий л талын тусламж авсан” гэж Алтанцэцэг ярилаа.
Оюу Толгой компани Говийн Шим хөтөлбөрийг хоёрдугаар сараас хойш хэрэгжүүлж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн зүүн бүсийн сумдын аж ахуйн нэгж, бизнесүүд, малчдыг дэмжих зорилготой. Хөтөлбөрийг Хаан болон Хас банкуудаар дамжуулан хэрэгжүүлдэг. Хөтөлбөрийн хүрээнд жижиг дунд бизнес эрхлэх хүсэлтэй орон нутгийн иргэдийг сургалтанд хамруулж, хөнгөлөлттэй зээл олгодог байна.
Оюу Толгой компаний Ерөнхий Захирал Камерон Макрэй “Говийн Шим хөтөлбөр орон нутгийн иргэдийн амьдралыг сайжруулж Өмнөговь аймгийн зүүн бүсийн эдийн засаг сайжрахад дэмжлэг болж байгаад бахархаж байна” гэж хэлэв.
Камерон Макрэй хэлэхдээ “ Хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд Алтанцэцэгийн мөрөөдлийг биелүүлж чадсандаа бид үнэхээр баяртай байна. Говийн Шим хөтөлбөр нь бидний хэрэгжүүлж байгаа хүмүүст шинэ амьдрал, бизнесүүдэд амжилттай ажиллах боломж өгдөг олон хөтөлбөрүүдийн нэг юм” гэв.
Оюу Толгой компаний Ерөнхий Захирал” Алтанцэцэгийн бизнест цаашдын амжилт, сайн сайхныг хүсэж байна” гэж хэлэв.
ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ТУХАЙ (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.