Оюу Толгой компани 2013 оны шилдэг нийгмийн даатгал төлөгчөөр шалгарлаа

Монгол Улс, Улаанбаатар хот – Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан 2013 оны үндэсний тэргүүлэх ажил олгогч-нийгмийн даатгалын шимтгэл төлөгч шилдэг байгууллагаар шалгарсан Оюу Толгой компанид өнөөдөр хүндэт өргөмжлөл, дурсгалын цом гардуулж баяр хүргэлээ.

Тэрбээр шагнал гардуулах ёслол дээр хэлэхдээ “Нийгмийн даатгалын ерөнхий газар өнгөрсөн онд нийгмийн даатгалын санг бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгжүүдийг олон шалгуураар дүгнэж, тэдгээрээс 11 компанийг оны шилдэг нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр шалгаруулж, тэдний бэлгэдэл бүхий тугийг байгууллагынхаа өмнө хүндэтгэлтэйгээр байрлуулсан билээ. Өнөөдөр та бүхэнд шилдэг аж ахуйн нэгжийн хүндэт өргөмжлөл, дурсгалын цом гардуулж байна” гэсэн юм.

Шилдэг нийгмийн даатгал төлөгчийн өргөмжлөлд Оюу Толгой компани нийгмийн даатгалын шимтгэлийг хууль ёсоор тооцож, түүнийг хугацаанд нь төлбөр тооцоо үүсгэлгүй төлж, нийгмийн даатгалд даатгуулагчдын нийгмийн баталгааг хангахад оруулсан үлэмж хувь нэмрийг дурджээ.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн
Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.