Нэмэлт мэдээлэлийг:
Ц.Ганзориг
Гар утас: 9908-5617
Оюу Толгой компани "хэрвээ усны нөөц багасвал сэргээж, хуучин байдалд оруулж өгнө" гэв
Монгол улс, Улаанбаатар (ot.mn) – Оюу Толгой компани уурхайн барилгын ажлын болон олборлолтын явцад орон нутгийн усны нөөцөд ямар ч нөлөө үзүүлэхгүй бөгөөд усны нөөц буурахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар дахин баталгаажуулав.
Тодруулбал Оюу Толгой компани орон нутгийн малчдын хэрэглээний ус түвшин болон чанарт өөрчлөлт орохоос урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллана гэж онцоллоо. Оюу Толгой компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей Оюу Толгой компани орон нутгийн иргэдийг үүнд итгэлтэй байхыг хүсэж байна гэв.
Хэрвээ Оюу толгой эргэн тойрны ямар нэгэн худагт нөлөө үзүүлсэн шинж тэмдэг илэрвэл, бид нэн даруй арга хэмжээ авч, туслах болно. Энэ бол бидний амлалт” гэж Оюу Толгой компанийн Ерөнхийлөгч хэлэв. Оюу Толгой төсөл хэрэглэж байгаа усаа орон нутгийн худгуудаас тусдаа эх үүсвэрээс авдаг учир, нөлөө үзүүлэх магадлал бараг байхгүйтэй адил гэж Камерон МакРей нэмж хэлэв.
Оюу Толгой компанийн дээрх амлалт нь Оюу Толгой төслийн менежментийг хариуцаж буй дэлхийн уул уурхайн томоохон компани болох Рио Тинтогийн нийгэм, байгаль орчны цуврал стандарт, шаардлагуудын нэг юм. Рио Тинто компани нь Олборлох Салбарын Ил Тод Байдлын Санаачилгын гишүүн бөгөөд Дэлхийн Тогтвортой Байдлын талаар Тайлагнах Санаачилгын A+ зэрэглэлтэй билээ.
Рио Тинто компани нь ФТСЕ4 Гүүд индекс буюу компаний нийгмийн хариуцлагын үзүүлэлт дээр тулгуурласан ёс суртахуунтай хөрөнгө оруулалтын индекс, Их Британий Компанийн Нийгмийн Хариуцлагын Индекс, Доу Жонсын Тогтвортой байдлын Индекс , ялгаруулж байгаа нүүрстөрөгчийн хийн талаар мэдээлэлийг компаниуд болон хувьцаа эзэмшигчдийн зүгээс ил болгох талаарх манлайлын индекс зэрэгт нэгдэн орсон билээ.
Оюу Толгой компанийн Ерөнхийлөгч Камерон Оюу Толгой компаний амлалт нь Рио Тинто компаний үзэл баримтлалтай бүрэн нийцэж байгаа гэв.
“Компанийн баримталдаг үзэл баримтлалыг амьдралд хэрэгжүүлэх нь бидний хувьд ихээхэн чухал. Энэ бол Өмнийн Говийн хөршүүддээ амласан бидний амлалтуудын зөвхөн нэг.Үүнийгээ бид хэрэгжүүлэх болно ” гэж Оюу Толгой компанийн Ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ.
Рио Тинто компани нь НҮБ-ын Мянганы Хөгжлийн Зорилтыг хэрэгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах зорилготой ажиллаж байгаа билээ.Нэмэлт мэдээлэлийг Рио Тинто компаний веб хуудсаас http://www.riotinto.com үзнэ үү.
ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ТУХАЙ
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн газар, Айвенхоу Майнз, түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66 хувийг Айвенхоу Майнз, 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг.
Оюу Толгой ХХК байгаль орчин, ажилтан ажиллагсдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, үйл ажиллагаагаа чин шударгаар явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.