Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617
Оюу Толгой компани орон нутгийн хатуу хог хаягдлын үйлчилгээг сайжруулах зорилгоор мөн 10 ширхэг хогны сав хандивлав
Монгол улс, Улаанбаатар (ot.mn) – Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Оюу Толгой компани нь Даланзадгад сумын хог хаягдлын үйлчилгээг сайжруулах зорилгоор шинэ хог тээвэрлэх хоёр машин болон 10 ширхэг хогийн сав хандивлав. Эдгээр шинэ тоног төхөөрөмж нь Даланзадгад сумын хэмжээнд ихээхэн хүндрэлтэй байгаа хатуу хог хаядлын асуудлыг шийдвэрлэх боломжыг бүрдүүлэх юм.
Хатуу хог хаядлыг замбараагүй хаях нь бэлчээрийн газар нутаг, усны эх үүсвэрийг бохирдуулах аюултай байдаг бөгөөд Даланзадгад сум өргөжин, хөгжихийн хэрээр хог хаядлын асуудал улам бүр нэмэгдэж байсан. Оюу Толгой компанийн хандивласан хог хаядлын тоног төхөөрөмжийг ашигласнаар Даланзадгад сумын хог хаягдлын үйлчилгээг улам бүр сайжруулах боломжтой болох юм.
Хөрөнгө Оруулалтын Гэрээний дагуу, Оюу Толгой компани Даланзадгад сумын хөгжилд хувь нэмэр оруулж, тусалдаг. Мөн, Оюу Толгой компани Даланзадгад суманд Мэргэжлийн Сургалт , Үйлдвэрлэлийн Төв болон Спорт цогцолборыг барьж байгуулахад зориулж, 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж байна.
Энэ бол зөвхөн нэг удаагийн хандив өгч буй хэрэг биш бөгөөд харин үйлчилгээний чанарыг сайжруулах замаар нутгийн оршин суугчдын амьдралын чанарыг дээшлүүлэх урт удаан хугацааны үйл ажиллагааны нэг хэсэг юм гэж Оюу Толгой компанийн Бүсийн хөгжлийн хэлтсийн менежер Жим Артур хэлэв.
“Даланзадгад сум бол бидний хувьд ихээхэн ач холбогдолтой газар. Манай компанийн салбар энд байдаг бөгөөд манай олон ажилчид Даланзадгадаас ирдэг. Даланзадгад сумын хөгжлийн зорилго бол манай зорилго юм. Бид Даланзадгад хотын хөгжилд хувь нэмрээ оруулна” гэж Жим Артур онцлон тэмдэглэв.
Шинэ машин болон хогийн савнуудыг Даланзадгад сумын засаг даргын орлогч тэргүүтэй албан тушаалтнууд оролцсон ёслолын үеэр хүлээлгэн өгөв.
Оюу Толгой ХХК-ийн тухай
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.