Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617
Оюу Толгой төслийн гэрээт компани Монгол улсад ажлын байр болгож, Монголчуудад ур чадвар олгож байна
Монгол улс, Улаанбаатар (ot.mn) – Сандвик Монгол ХХК нь энэ онд Оюу Толгой төслийн 1-р Босоо Амны засвар үйлчилгээний ажлыг 7 өдөр/12 цаг нөхцөлөөр гүйцэтгэж байх ажил үйлчилгээний гэрээг байгуулсан билээ. Тус компани нь ойрын хугацаанд техникийн үйлчилгээг 7 өдөр/24 цаг гүйцэтгэж эхлэх зорилго тавин энэхүү зорилтоо хангахаар Монгол ажиллагсдынхаа тоог 2012 онд нэмэгдүүлэхээр болжээ.
Оюу Толгой компани нь Швед улсын хөрөнгө оруулалттай Сандвик Монгол ХХК-тай 2008 оны сүүлчээс эхлэн хамтран ажиллаж байгаа билээ. Тус компани газрын гүний өрөмдлөгийн тоног төхөөрөмж, машин, ачигч экскаватор зэргийг дэлхийн стандартын засвар үйлчилгээ, Сандвикийн баталгаат сэлбэг хэрэгслийн хамт Оюу Толгой төсөлд нийлүүлэх гэрээ байгуулсан билээ.
Оюу Толгой компани Монгол улсад ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллах болон түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр олон ажлыг хийж байгаа билээ. “Монголчуудад давуу эрх олгох” санаачилгын хүрээнд шинээр бий болж байгаа бизнесийн шинэ орчинд ажиллах Монголын компаниудын өрсөлдөх чадварыг сайжруулж, хөгжихэд нь туслаж байна.Үүнээс гадна, Оюу Толгой компани нь ханган нийлүүлэгч компаниудад Монголчуудыг Оюу Толгой төслийн талбарт ажиллуулах, сургахад нь дэмжин ажилладаг билээ.
Сандвик нь олон улсын өндөр технологийн инженерийн үйлчилгээ үзүүлдэг компани бөгөөд металл таслагч багаж хэрэгсэл, уул уурхай, барилгын салбарын тоног төхөөрөмж, зэвэрдэггүй материал, тусгай хольц бүхий материал хэрэгсэл, металл болон керамик эсэргүүцэгч материал болон цогц төслийн бүрдэл хэсгүүдийг нийлүүлдэг байна. Сандвик компани дэлхийн 130 гаруй оронд байдаг салбараараа дамжуулан бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Тус компани нь олон улсын сүлжээгээ ашиглан, Монгол ажиллагсдаа сургаж бэлтгэж байна. Өнөөдрийг хүртэл, тус компанийн 18 ажилчин АНУ, Финланд, Казахстан, Орос,Хятад улсууд дахь Сандвик компанийн салбарууд дээр болон Швед дахь Сандвик компанийн Санхүүгийн Академид зохион байгуулсан сургалтуудад хамрагдсан байна.
Сургалтын сэдэв өргөн хүрээг хамардаг бөгөөд сургалтанд хамрагдсан ажилчид тоног төхөөрөмжийн үйлчилгээ, Хүний Нөөц, Байгаль Орчин, Эрүүл Мэнд, Аюулгүй ажиллагаа, Олон Улсын Санхүүгийн Тайлангийн стандарт, Мэдээллийн Технологи, Монополь байдлын эсрэг хууль зэрэг олон сэдвийг сонгон суралцах боломжтой байдаг.
Сургалтаар ажилчид ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай ур чадварыг өгөхөөс гадна ажилчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулж, тэдний өөртөө итгэх итгэлийг дээшлүүлдэг. Дэлхийн янз бүрийн улс орнуудад байгаа Сандвик компанийн салбаруудад болдог сургалт нь Монгол ажилчдад өдөр бүр и-мейл, утсаар харилцдаг боловч хэзээ ч нүүр нүүрээ харж байгаагүй хамтран ажиллагч нартайгаа нүүр тулан уулзаж, туршлага солилцох боломжийг олгодог.
Сандвик Монгол ХХК нь Сандвик Уул уурхай, барилгын салбарын группын бүрэлдэхүүнд 2007 онд байгуулагдсан байна. Сандвик Монгол компанийн ажиллах хүчний наян хувь (80%) нь Монголчууд байдаг. Тус компанийн үйлчилгээ өргөжиж байгаатай холбогдуулан 2012 онд олон тооны Монгол инженер, техникчдыг ажилд авч, сургахаар төлөвлөж байна.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.