Оюу Толгойн ханган нийлүүлэгчид ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулж байна

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

Шилдэг ханган нийлүүлэгчийг шалгаруулахдаа Монгол ажилчдын өсөлт, шинээр үүсгэсэн ажлын байрыг харгалзаж үзнэ

Монгол улс, Улаанбаатар (ot.mn) Оюу Толгой ХХК 2011 оны шилдэг ханган нийлүүлэгчийн шагнал гардуулах “Эрдэнийн Говь” ёслолын ажиллагааг энэ Пүрэв гарагт зохион байгуулах бөгөөд шилдэг 20 ханган нийлүүлэгчийг шалгаруулна. Шилдэг ханган нийлүүлэгч дундаас хамгийн чухалд тооцогдох Монгол ажилчдыг ажлын байраар түлхүү хангасан болон ажлын байрны өсөлтийг бий болгосон, шинээр ажлын байр бий болгосон, Монголын ажиллах хүчийг сургаж бэхжүүлсэн амжилтаараа тэргүүлсэн 3 аж ахуйн нэгжийг тодруулах юм.

Оюу Толгой ХХК-ийн Худалдан авалт хариуцсан Дэд ерөнхийлөгч Жон Жонс “Энэ удаагийн шилдэг ханган нийлүүлэгч шагналд, тэр дундаа Монголд ажлын байр шинээр бий болгож, ажилчдын мэдлэг чадварыг хөгжүүлэхэд онцгой анхаарч чадсан олон нэр дэвшигч компаниуд өрсөлдөж байгаа. Өнгөрсөн жил манай компанийн хувьд амжилт бүтээлээр арвин байсан бөгөөд цаашид худалдан авалтын үйл ажиллагаандаа илүү олон Монгол компаниудыг оролцуулах, тэр хэмжээгээр монголчууд ажлын байраар түлхүү хангагдах энэхүү амжилтаа бататгах болно” гэлээ.

Өнгөрсөн жил Оюу Толгой төсөл олборлолтын үедээ нийт ажиллах хүчний 90-ээс дээш хувийг Монгол ажилчдаар бүрдүүлэхээр ажиллаж байгаа энэ үед төслийн зарим ханган нийлүүлэгчид зуу зуун шинэ ажлын байр бий болгосон амжилтаар өнгөрсөн оныг үдсэн. Эдгээр компаниудыг дурьдвал, барилгын болон кампийн үйлчилгээ үзүүлэгч Барилга Корпораци ХХК, техникийн сургалтын хөтөлбөрийн үйлчилгээ хариуцан ажилладаг Трансвест Монгол ХХК, нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэгч СиАйЭс компани, Рэдпаф Монгол ХХК, МонРоуд ХХК, Өмнөговь Интерпрайз зэрэг компаниуд өнгөрсөн онд нийт 1000 гаруй шинэ ажлын байрыг болгосон байна.

Ажлын байрны энэхүү өсөлт нь Монгол ажилчдыг дэмжих, шинээр ажлын байр бий болгох, ажилчдын мэдлэг, туршлагыг байнга хөгжүүлэх эрмэлзлээр дүүрэн байдаг Монголын компаниудад Оюу Толгой төслийн зүгээс үзүүлж байгаа алтан боломж гэдгийн тод жишээ юм.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.