Оюу Толгойн анхны эрдэсжсэн хүдэр илэрсний 10 жилийн ой тохиож байнa

Оюу Толгойн хамт олон бүтээн байгуулалтын нөр их ажлынхаа энэ өдрүүдэд анхны эрдэсжсэн томоохон хүдрийн биет илрүүлсний 10 жилийн ойгоо тэмдэглэлээ. Ирээдүйгээ харж их барилга, их бүтээн байгуулалтыг бүтээхийн зэрэгцээ өнгөрснөө эргэн харж хүндэтгэл үзүүлж байна.

Айвенхоу Майнз анх 2001 оны 7 дугаар сард Монголын Оюу Толгой нэртэй газраас ихээхэн найдвар бүхий зэс, алт, молибдений илрэл олсноо зарласан юм. Үүнээс хойш 10 гаруй жил өнгөрч Оюу Толгой дэлхийд томоохонд тооцогдох зэс-алтны уурхай болохоор бэлтгэгдэж байна.

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей “Өнгөрсөн 10 жилийн бидний туулж өнгөрүүлсэн зам энэхүү төсөл хэрхэн хөгжиж ирснийг бэлхнээ харуулна.”

“Юуны өмнө Оюу Толгойн дэлхийн хэмжээний ордыг анх нээснээс өнөөдрийн энэ өндөрлөг хүргэж, Монголд хөрөнгө оруулахад гол үүргийг гүйцэтгэсэн Айвенхоу Майнз, тэр дундаа Роберт Фрийдландад талархал илэрхийлье.”

“Хамгийн чухал нь Монгол Улсын Засгийн Газар, ард түмэн Оюу Толгой төслийг өлгийдөн авч хөгжин дэвжиж, өсч хөгжих суурь нөхцлийг нь бүрдүүлсэн юм. Энэхүү тусламж, дэмжлэггүйгээр төсөл амжилтанд хүрэхгүй байсан.”

“Өнгөрсөн оноос эхлэн дэлхийн тэргүүлэгч уул уурхайн компаниудын нэг болох Рио Тинто Оюу Толгойн менежментийг хариуцах болсноор Оюу Толгой төсөл дэлхийн шилдэг техник, үйл ажиллагааны стандартаар үйл ажиллагаа явуулж байна.”

Айвенхоу 2000 оноос Монгол дахь хайгуулын ажлаа эхлүүлсэн. 2001 онд гаргасан хэвлэлийн мэдээнд алмаазан өрмөөр өрөмдсөн анхны гүний цооног болох 150 дугаар цооногийг Оюу Толгойн Баруун өмнөд Оюугийн хэсэгт тавьсан бөгөөд 590 метр гүнтэй уг цооногийн 70-578 метр гүн хүртэл нэг тонн тутамд дунджаар нэг грамм алт 0.81% агуулгатай зэс тогтоогдсоныг тэмдэглэжээ. Мөн уг цооногийн 188-466 хүртэл 278 метр уртад 1.0% дээш зэс, 1.5 грамм алт тус тус тогтоогдсоныг тэмдэглэсэн байдаг.

Оюу Толгойн бүлэг орд нь нийт 23 км гаруй урттай болоод байна.

2000 оноос эхэлсэн хайгуулын ажлын хүрээнд 1000 км орчим дээж гаргаж аваад байна. Өнөөдрийн байдлаар өрмийн гурван машин Оюу Толгойд ажиллаж нөөц нэмэгдүүлэх ажил хийж байна. Одоогийн Тогтоогдсон болон Боломжит нөөцийн үнэлгээгээр 40.6 тэрбум фунт зэс, 20.9 сая унци алтны нөөцийг баталгаажуулсны дээр 40.6 тэрбум фунт зэс, 25.3 сая унци алтны боломжит нөөцтэй байна.

Оюу Толгой төсөл нь уул уурхайн салбарт хэрэгжиж буй төслүүдээс санхүүжилтийн хувьд хамгийн томд тооцогдох юм. Оюу Толгойн бүтээн байгуулалтанд 3.2 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэний 1 тэрбум нь 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах хүртэл хугацаанд зарцуулагдсан юм. Нийт 6 тэрбум ам.долларын анхны хөрөнгө оруулалт шаардагдах уг төсөл нь Монгол Улсад хэрэгжиж байсан төслүүдээс хамгийн том нь юм. Төслийн хүрээнд өдөрт 7 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж буй тооцоо гарсан.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Оюу Толгой Монгол Улсын Засгийн газарт 300 сая ам.долларыг татвар, хураамжийн хэлбэрээр төлсөн. 2010 онд Монголын ханган нийлүүлэгч компаниуд 250 сая ам.долларын гэрээг Оюу Толгой компанитай байгуулаад байна.

Оюу Толгойн барилга, бүтээн байгуулалтын ажил эрчимжиж ажиллах хүчний хэмжээ 14,000 даваад байна. Үйлдвэрлэлийн жилүүдэд Оюу Толгой Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувийг дангаар бүрдүүлж, 3,000 гаруй Монголчуудыг байнгын ажлын байраар хангана.

Үйлдвэрлэлийн эхний 10 жилд Оюу Толгой төслийн хүчин чадлаараа жилд дунджаар 1.2 тэрбум фунт (544,000 тонн) зэс, 650,000 унци алт, гурван сая унци зэс тус тус үйлдвэрлэх юм.