Орон нутгийн үйлдвэрлэгчдийн хөгжлийн жишээ Даланзадгай булаг

Даланзадгай булаг ХХК-ийн захирал Т.Болд “Оюу Толгой компанид бүтээгдэхүүн нийлүүлснээр нэр төрөл нэмэгдсэн. Ажлын байр шинээр гаргалаа. Үүний зэрэгцээ санхүүгийн чадвар сайжирлаа” хэмээн ярилаа.

Тус компани 2006 онд байгуулагджээ. Анх модон эдлэлийн үйлдвэрлэлээр ажлын гараагаа эхэлжээ. Түүнээс хойш үйл ажиллагаагаа байнга өргөжүүлэн модон материалын худалдаа үйлдвэрлэл, хүнсний худалдаа, тээвэр зэрэг чиглэлээр ажиллах болжээ.

Сүүлийн жилүүдэд орон нутагт жижиг, дунд үйлдвэрүүд нэлээд эрчимтэй хөгжиж байна. Гэхдээ хөгжлийн хувьд дөнгөж эхлэлийн төдий. Тиймээс тэдэнд санхүүгийн болон бусад олон төрлийн дэмжлэг, туслалцаа хэрэгтэй байгаа. Орон нутаг бол харьцангуй бага зах зээл. Иймд үйлдвэрлэгчдийн хувьд аль болох олон худалдан авагч, үйлчлүүлэгчтэй болох шаардлагатай. Өнөөдөр манай улсад уул уурхай эрчимтэй хөгжиж, үйлдвэрлэгчдэд бас нэг шинэ боломж бий боллоо. Тэгвэл энэ боломжийг ашиглан амжилттай ажиллаж байгаа нэгэн газар бол Өмнөговь аймгийн Даланзадгай булаг ХХК юм.

Тус компани 2006 онд байгуулагджээ. Анх модон эдлэлийн үйлдвэрлэлээр ажлын гараагаа эхэлжээ. Түүнээс хойш үйл ажиллагаагаа байнга өргөжүүлэн модон материалын худалдаа үйлдвэрлэл, хүнсний худалдаа, тээвэр зэрэг чиглэлээр ажиллах болжээ. Харин Оюу Толгой ХХК-тай 2010 оноос хамтран ажиллаж, өөрсдийн үйлдвэрлэсэн модон эдлэлүүдээ нийлүүлэх болжээ. Оюу Толгой ХХК орон нутгийн ханган нийлүүлэгчдийг дэмжих бодлого хэрэгжүүлж байна. Даланзадгай булаг ХХК-ийн захирал Т.Болд “Оюу Толгой компанид бүтээгдэхүүн нийлүүлснээр нэр төрөл нэмэгдсэн. Ажлын байр шинээр гаргалаа. Үүний зэрэгцээ санхүүгийн чадвар сайжирлаа” хэмээн ярилаа.

Даланзадгай булаг компани анх 5 хүнтэй ажлаа эхэлсэн бол өнөөдөр 10 гаруй болжээ. Үүний зэрэгцээ модон эдлэлийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, ажлын байраа өргөжүүлэхээр төлөвлөөд байна. Эдний хувьд бүтээгдэхүүний чанарыг нэн тэргүүнд тавьдаг. Ингэснээр худалдан авагчдын тоо ч байнга нэмэгдэж байгаа аж.

Орон нутагт үйлдвэрлэл явуулахад хамгийн бэрхшээлтэй зүйл нь мужаан, нарийн мэргэжлийн ажилтан байдаг хэмээн захирал Т.Болд ярьж байна. Эдний хувьд гарын ур дүйтэй хүмүүсийг сонгон мэргэжлийн хүмүүсээ дагалдуулан сургаж байгаа юм.

Даланзадгай булаг ХХК 9 дүгээр сарын Өмнөговь аймгийн шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан юм.