Мон-Линк ажлын байраа байнга нэмэгдүүлж ирлээ

Мон-Линк Групп санхүүгийн хувьд тогтворжиж, ажлын байр олноор гарч, ажилчдын орлого нэмэгдэж байна

Тус компани 2010 оноос албан ёсны үйл ажиллагаагаа эхэлж 2011 оноос эхлэн Оюу Толгой төсөлтэй хамтран ажиллаж байгаа юм.

Мон-Линк Групп санхүүгийн хувьд тогтворжиж, ажлын байр олноор гарч, ажилчдын орлого нэмэгдэж байна

Оюу Толгой ХХК өнөөдөр бүтээн байгуулалтын ажилдаа Монголын олон компанитай хамтран ажиллаж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд үндэсний 1000 орчим аж ахуйн нэгж байгууллага Оюу Толгой ХХК-д ханган нийлүүлэлт хийсэн байна. Зөвхөн 2011 онд үндэсний 1000 гаруй ханган нийлүүлэгч компани, хувь хүн 1,7 их наяд төгрөгийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлжээ.

Эдгээр ханган нийлүүлэгчдийн нэг бол Мон-Линк Групп юм. Тус компани 2010 оноос албан ёсны үйл ажиллагаагаа эхэлжээ. Дараа жилээс буюу 2011 оноос эхлэн Оюу Толгой төсөлтэй хамтран ажиллаж байгаа юм. Тус компани уул уурхайн тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны багаж, хэрэгсэл зэрэг нэлээд олон төрлийн бүтээгдэхүүнийг гадаадаас оруулан ирж монгол улсын зах зээлд ханган нийлүүлдэг байгаа. Үүний зэрэгцээ АНУ, Герман, Канад зэрэг өндөр хөгжилтэй олон орны бүтээгдэхүүнийг судалж, ханган нийлүүлэлт хийхэд бэлэн болжээ.

Тус компани Оюу Толгой төсөлтэй хамтран ажилласнаар олон талаар өргөжин, үүний дүнд ажилчдын мэдлэг чадвар нэмэгдэхийн зэрэгцээ шинээр 70 гаруй орон тоо бий болжээ. Мон-Линк Групп Ерөнхий захирал Д. Итгэлбуянт “Манай компани Оюу Толгой төсөлтэй хамтран ажилласнаар маш их дэвшил гарлаа. Хамгийн наад зах нь санхүүгийн хувьд бэхэжсэн. Ажлын байр олноор гарч, ажилчдын орлого нэмэгдэж байна. Бид төслийн үр өгөөжийг хүртэж байна. Зөвхөн манай компани биш Монголын олон мянган ханган нийлүүлэгч компани, хувь хүмүүс үр өгөөжийг нь хүртэж, өөрсдөө хөгжиж байгаа” хэмээн ярилаа.

Мон-Линк Групп цаашид ханган нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа өргөжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Үүний зэрэгцээ уул уурхайн бусад томоохон компаниудад нийлүүлэлт хийх зорилготой ажиллаж байна. Дашрамд өгүүлэхэд Монгол улсын эдийн хөгжлийн хурдасгагч болсон Оюу Толгой төсөл маш эрчимтэй сайн явж байгаад ханган нийлүүлэгч компаниуд сэтгэл хангалуун байдаг бөгөөд Мон-Линк Групп тусгайлан талархлаа илэрхийлж, амжилт хүсэж байсан юм.

Оюу Толгой ХХК хамтрагч, ханган нийлүүлэгчдийн үзүүлсэн онцгой үйлчилгээг сайшаан урамшуулах зорилгоор 'Сарын шилдэг нийлүүлэгч' шалгаруулдаг уламжлалтай. Мон-Линк Групп ХХК 4 дүгээр сарын шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан юм.