Монгол улсын Засгийн газар болон Айвенхоу Майнз, Рио Тинто компанийн хамтарсан мэдэгдэл

1. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Оюу Tолгойн Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдох хоёр асуудлаар Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу Майнз, Рио Тинто компаниуд санал солилцов. Талууд Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа дахин нотлов.

2. Монгол Улсын Засгийн газар Оюу Tолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын хууль, тогтоомжтой бүрэн нийцэж байгуулагдсаныг дахин бататгав.

3. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаас хойш Монгол Улсгадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татсан орнуудын нэг болсон билээ. Монгол Улс дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй улс орнуудын нэг болсон байна. Оюу Tолгой төслийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаанаас Монголын ард түмэн ихээхэн үр ашиг хүртэж байгаа бөгөөд цаашид төсөл ашиглалтанд орж үйл ажиллагаа эхэлснээр улам их үр ашиг хүртэх болно.

4. Хөрөнгө оруулалтын гэрээнь Оюу Tолгой төслийн барилгын ажлын үндэс суурийг бүрдүүлсэн бөгөөд саяханбарилгын ажлын 50%-ийг нь гүйцэтгэж дууссан, ирэх жилийн гуравдугаар улиралд анхны бүтээгдэхүүнийг гаргаж эхлэхээр байна. Айвенхоу Майнз, Рио Тинто компаниуд өнөөдрийг хүртэл Оюу Tолгой төсөлд 2.6 тэрбум ам.доллар зарцуулсан бөгөөд уг төслийг ашиглалтанд оруулахын тулд цаашид ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулна.

5. Хөрөнгө оруулалтын гэрээний 15.30-д “Талууд бичгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж заасан. Монгол Улсын Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээний энэхүү зүйлд заасан эрхийн дагуу холбогдох өөрчлөлт оруулахаар санал солилцох байр сууриа илэрхийлсэн гэж Айвенхоу Майнз, Рио Тинто компаниуд үзэж байна. Монгол Улсын Засгийн газраас илэрхийлсэн байр суурийг Айвенхоу Майнз, Рио Тинто компани хүндэтгэн үзэж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг үргэлжлүүлэн дэмжиж байгааг талархан тэмдэглэж байна.

6. Монголын ард түмний тусын тулд Оюу Tолгой төслийг дуусгаж бүтээгдэхүүнээ бүрэн гаргах нөхцөлийг бүрдүүлэх, шаардлагатай төслийн санхүүжилтийг баталгаажуулах талаар Хувь нийлүүлэгч талууд хамтран ажиллах болно. Бүх хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагч, зээлдэгч, ажилчид, гэрээт гүйцэтгэгчид,иргэний нийгмийн байгууллагуудболон орон нутгийн иргэд Оюу Tолгой төслийн ирээдүйд бүрэн итгэлтэй байж болно.