Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Оюу толгойд ажлын айлчлал хийв

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа, Н.Цэрэнбат болон засгийн газрын албаны хүмүүс Оюу толгойн уурхайд зочилж, уурхайн үйл ажиллагаа, гүний уурхайн бүтээн байгуулалтын явцтай танилцав.