Монгол улсад анх удаа соёлын өвийн эрсдлийн үнэлгээ хийв

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

Улаанбаатар, Монгол улс (ot.mn) – Оюу Толгой компанийн Соёлын өвийн хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд Монголд анх удаа соёлын өвийн эрсдэлийн үнэлгээ хийлээ. Тусгай аргачлалаар зохион байгуулсан энэ үнэлгээгээр өмнийн говийн бүсийн соёлын өвийн эрсдэлийг орон нутгийн иргэдийн төлөөлөл, удирдлага, мэргэжлийн судлаачид, төр засгийн холбогдох талуудын хамтаар тодорхойлсон юм.

Үнэлгээг удирдсан Соёлын өвийн хөтөлбөр боловсруулах багийн гишүүн доктор Ч.Амартүвшин хэлэхдээ, “Орон нутгийн уугуул иргэд, удирдлагууд, төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүдтэй газар дээр нь санал бодлоо солилцон хамтран ажиллах нь эрдэм шинжилгээний ажил дагнан хийдэг судлаачид бидны хувьд бас нэг сайхан туршлага байлаа. Соёлын өвийн талаар манай үнэлгээнд оролцсон талууд үнэхээр мэргэжлийн түвшинд нарийн нарийн асуудлыг хөндөж гаргаж чадсан нь цаашид энэ боловсруулсан хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлэхэд илүү дөхөмтэй байна гэсэн итгэлийг батжуулсан. Тэдний өгсөн үнэ цэнэтэй санал, зөвлөмжүүд бидний ажилд маш чухал үүрэгтэй байсан” гэлээ.

Соёлын өвийн хөтөлбөр боловсруулах баг ийнхүү олон талын төлөөллүүдтэй хамтран ажилласнаар өмнийн говийн бүсийн соёлын өвд учирч болзошгүй эрсдэлүүд ба боломжуудыг тодорхойлж, гарч болох соёлын өөрчлөлтийн хязгаарын талаар зөвшилцөж, эн тэргүүнд хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа тодруулав. Энэхүү эрсдэлийн үнэлгээний загварыг Монголын бусад бүс нутагт хэрэглэх бүрэн боломжтой.

ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ТУХАЙ

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн газар, Айвенхоу Майнз, түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66 хувийг Айвенхоу Майнз, 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг.

Оюу Толгой ХХК байгаль орчин, ажилтан ажиллагсдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, үйл ажиллагаагаа чин шударгаар явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк хаяг Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.