АЧ СВС ХХК нь нисэх буудал шинээр байгуулах, хуучныг засварлан тордох бүтээн байгуулалт, нисэх буудалд ашигладаг холбоо, навигаци, гэрэлтүүлэг, хамгаалалт, аюулгүй байдал, зорчигч үйлчилгээний тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэн угсарч суурилуулах зэрэг нисэхийн үйл ажиллагаатай холбоотой ажлуудыг өргөн цар хүрээнд гүйцэтгэн явуулдаг юм.
АЧ СВС ХХК 2004 оноос эхлэн Оюу Толгойн төсөлд нисэх буудлын бүтээн байгуулалт, ашиглалтын чиглэлээр хамтарч ажиллаж байгаа бөгөөд Оюу Толгой төсөл дээр хамтран ажилласанаар олон давуу талтай болж туршлага ихээр хуримтлууллаа гэж компанийнхан баяртай хэлж байна.

Дэд бүтэц бол аливаа бүтээн байгуулалтын суурь үндэс бөгөөд түүнгүйгээр Оюу Толгойн томоохон төслийг ч төсөөлөх аргагүй юм.
Дэд бүтцийн өвөрмөц нэгэн үйлчилгээ түүний дотор нисэхийн бүтээн байгуулалтын төсөлд манай түнш АЧ СВС ХХК амжилттай ажиллаж байна.
Энэ компани нь нисэх буудал шинээр байгуулах, хуучныг засварлан тордох бүтээн байгуулалт, нисэх буудалд ашигладаг холбоо, навигаци, гэрэлтүүлэг, хамгаалалт, аюулгүй байдал, зорчигч үйлчилгээний тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэн угсарч суурилуулах зэрэг нисэхийн үйл ажиллагаатай холбоотой ажлуудыг өргөн цар хүрээнд гүйцэтгэн явуулдаг юм.
Компанийн үйл ажиллагааны онцлог нь аливаа төсөл хөтөлбөрийн урт удаан буюу амьдралын мөчлөгийн хугацааны эдийн засгийн хамгийн их үр ашиг руу чиглэсэн хамгийн сүүлийн үеийн шилдэг тэргүүний техник технологийг үйлчлүүлэгч нартаа санал болгож хэрэгжүүлж байхад оршдог байна.
АЧ СВС ХХК 2004 оноос эхлэн Оюу Толгойн төсөлд нисэх буудлын бүтээн байгуулалт, ашиглалтын чиглэлээр хамтарч ажиллаж байгаа бөгөөд Оюу Толгой төсөл дээр хамтран ажилласанаар олон давуу талтай болж туршлага ихээр хуримтлууллаа гэж компанийнхан баяртай хэлж байна.
Оюу Толгой төслийн зүгээс энэ компанийн хийсэн дизайн загвар, тооцоолол, төхөөрөмжийн судалгаа, боловсруулсан техникийн шаардлагуудыг гадаадын мэргэжлийн зөвлөх компаниар давхар хянуулан баталгаажуулсан нь манай нисэх буудлын төсөл монголын нөхцөл, дэлхийн шилдэг тэргүүний стандартад бүрэн нийцэж амжилттай хэрэгжихийн үндэс суурь болж байна.
Хуримтлуулсан туршлага, шинэ мэдлэг нь энэ компани цаашдаа Монголын иргэний нисэхийн салбарын хамгийн тэргүүний шилдэг компанийн нэг болж хөгжихөд чухал хүчин зүйл болох болно.
Монгол улсын иргэний нисэхийн салбар ямарч төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд тэдгээрийн техник, технологийн эсвэл удирдлага менежментийн өндөр шаардлагаас үл хамааран дотоодын мэргэжлийн баг, компанитай хамтран хамгийн сайн үр дүнд хүрэх боломжийг энэ компани бүрдүүлсэн байна.
Тус компани нь Оюу Толгой нисэх буудлын төслөөс гадна Саус гоби сандс ХХК-тай 2011 онд гэрээ байгуулж Өмнө-Говь аймаг дахь Овоот нисэх буудлын их засварын ажлыг Инженеринг-Худалдан авалт ба барих нөхцлөөр хийж гүйцэтгэжээ.
АЧ СВС ХХКомпани нь Оюу Толгой ХХК-аас хамтрагч, ханган нийлүүлэгчдийн үзүүлсэн онцгой үйлчилгээг сайшаан урамшуулдаг 'Сарын шилдэг ханган нийлүүлэгч'-ээр 2012 оны 4-р сард шалгарсан явдалд баяр хүргэж компанийн хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөж байна.
Leave a Reply
You must be logged in to post a comment.