Монголын залуучууд Оюу Толгойн тэтгэлэгт хөтөлбөрийг өндрөөр үнэлж байна

Нэмэлт мэдээллийг:
П.Баярмагнай
Оффис: +976-11-331880
Гар утас: +976-99111851

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан Золбуянхишиг Ханбогд сумандаа бусдад туслахаар ажиллаж байна

Монгол улс, Улаанбаатар хот (ot.mn) – Оюу Толгойн тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгчид болох Золбуянхишиг, Цэвээнравдан нар тэтгэлэгт хөтөлбөр Монголын залуучуудад ямар ач холбогдолтой байгаа талаар ярилаа.

Золбуянхшиг 24 настай бөгөөд байгаль хамгааллын чиглэлээр суралцаж төгсөөд, одоо Ханбогд суман дахь Оюу Толгойн Орон нутгийн харилцааны хэлтэст ажиллаж байна.

Шинэ барьж байгаа нисэх онгоцны буудлын эргэн тойрны айлуудтай ажиллах нь Золбуянхишгийн анхаарлаа хандуулж буй ажил юм. Тэрээр саяхан Орон нутгийн нөлөөллийн үнэлгээний ажилд оролцсон билээ. Энэ үнэлгээний ажлыг Оюу Толгой төслийн зүгээс хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд орон нутгийн малчдад өгөх нөхөн төлбөрийн хөтөлбөрийг боловсруулж байгаа юм.

Түүнчлэн Оюу Толгой төслийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Золбуянхишиг оролцдог бөгөөд энэ хөтөлбөр нь орон нутгийн оюутнуудад сонгосон мэргэжлээрээ цаашид суралцах боломжийг олгодог.

Цэвээнравдан одоо 22 настай бөгөөд Мэдээлэлийн Технологийн чиглэлээр МУИС-д суралцах тэтгэлэг авсан байна. Энэ тэтгэлэг нь нүүлгэн шилжүүлэлтийн хөтөлбөрийн нэгээхэн хэсэг байсан бөгөөд Цэвээнравдан одоо сурсан мэдсэнээ Ханбогд сумандаа ашиглах, хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлж байна.

Тэтгэлэгт хөтөлбөр нь Ханбогд сумын хувьд ихээхэн чухал бөгөөд Оюу Толгой төсөл боловсролд хөрөнгө оруулж байгаа нь үнэхээр сайн хэрэг юм гэж Цэвээнравдан ярилаа.

Оюу Толгой компаний ерөнхийлөгч Камерон Макрай хэлэхдээ дээрх хоёр залуу бол тэтгэлэгт сургалтын хөтөлбөрийн ашиг тусыг тодорхой харуулж байгаа бөгөөд өөр бусад олон оюутан залуучууд энэ хөтөлбөрийн ашиг тусыг хүртэж байна гэв.

Тэрбээр хэлэхдээ “ Энэ хоёр оюутан залуу маань сурсан мэдсэнээ Ханбогд суманд хэрэгжүүлэхээр эргэж ирсэн нь ихээхэн сайн хэрэг юм. Энэ нь урт удаан хугацааны ач тусыг Ханбогд суманд авчирна. Тэтгэлэгт хөтөлбөрийн ачаар хүмүүсийн амьдралд эерэг өөрчлөлт гарч буйд бид бахархалтай байна.” гэв.

Оюу Толгой ХХК-ийн тухай

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.